Авлигатай тэмцэх газрын төлөвлөгөөт хяналт шалгалтаар дээрх байдал илэрчээ. Хяналт шалгалтаар тус газрын албан тушаалтнууд хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй, хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн нь тогтоогдсон байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт хариуцсан эрх бүхий албан тушаалтан нь ч хууль хэрэгжүүлж ажилладаггүй болох нь тодорхой болсон аж.
Цөмийн энергийн газарт 2010 онд албан тушаалд шинээр томилогдсон 16 албан тушаалтан хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй бол тус газрын таван албан тушаалтан хөрөнгө, орлогоо худал мэдүүлжээ. Тиймээс дээрх албан тушаалтнуудад болон тус байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай асуудлыг Авлигатай тэмцэх газраас Цөмийн энергийн газрын удирдлагад тавиад байгаа аж.
Цөмийн хаягдал Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлах гэж байгаа дуулиан шуугиан дэгдээд байхад Засгийн газарт ажлаа тайлагналгүй таг сууцгаасан энэ газрынхнаас ийм зөрчил илэрсэн нь таг болж байсан дээрх хардлагыг дахин сэргээх нэг сэжим ч болж мэдэх.
Ямартай ч Авилгатай тэмцэх газрынхан Цөмийн энергийн газрын албан тушаалтнууд хууль хэрэгжүүлж ажилладаггүй энэ байдал нь тус газар авлигын эсрэг төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй байгааг харуулж буй хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлж байна.
Shuum.mn