Нийслэлийн Засаг дарга “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/76 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгалаа.
Мөн уг ажлыг зохион байгуулахтай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газар нь зохих зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтэрсэн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгах, дүүргийнхээ нутаг дэвсгэрт цаашид зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, ТҮЦ, граж зэргийг байрлуулахгүй, барилга байгууламж бариулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын үр дүнг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд 2015 оны 9 дүгээр сард багтаан танилцуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, нийслэлийн Өмчийн харилцааны газарт, олон нийтэд хэвлэл мэдээллээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.