logo
Цагдаа нар өлсгөлөнг хүчээр тараах гэж оролдож байна

Цагдаа нар өлсгөлөнг хүчээр тараах гэж оролдож байна

2015/02/24
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өнөөдрөөс хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэдний өлсгөлөн 13 дахь өдрөө үргэлжилж байна.

"Босоо хөх монгол" бүлгэм болон "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн УИХ-ын чуулганаар урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Нийт найман хүн өлсгөлөн зарлаж эхэлсэн боловч нэг хүнийх нь биеийн байдал муудаж, өлсгөлөнгөө зогсоосон байна. Харин үлдсэн долоон хүн нь өнөөдрөөс эхлэн хуурай өлсгөлөнд шилжихээ мэдэгдлээ.

Битүүний өдөр хуралдсан УИХ-ын чуулганаар урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Үүнээс гадна эрх баригчдын зүгээс өлсгөлөн зогссон гэсэн ташаа мэдээлэл тараасан. Мөн цагдаа нар өлсгөлөнг хүчээр тараах гэж оролдож байна гэж "Босоо хөх монгол" бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг ярилаа. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш