2015 оны хоёрдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихнэх нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 18-23 хэм, Увс нуур, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, говийн аймгуудын нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны хоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 25-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд баруун зүгийн нутгаар, 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26-27-нд говийн нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. 25-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 11-16 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.