АХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр АТГ-аас саатуулахыг завдсан тухай мэдээлэл гараад байгаа. Одоогоор Н.Энхбаярыг ямар учраас саатуулахаар завдсан талаараа АТГ-аас ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Харин МАХН-ын зүгээс өнөөдөр энэ асуудлын талаар олон нийтэд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал МАХН-ын төв байранд 11.00 цагт болно.