logo
Эрчим хүчний сайдтай нийслэлийн удирдлагууд уулзлаа

Эрчим хүчний сайдтай нийслэлийн удирдлагууд уулзлаа

2015/03/04

Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Бадрал нар болон хотын захирагчийн албаны холбогдох хүмүүс Эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзаж, нийслэл хотын бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах талаар санал солилцож тодорхой асуудлуудаар хүсэлт тавьлаа. 

Тухайлбал гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд МҮОНРТ-ын болон Дэнжийн 1000 орчимд баригдах орон сууцны хорооллыг дулааны эх үүсвэрээр хангах асуудлыг шийдвэрлэх, хотын төвийн дулааны гол шугамыг өргөтгөх боломж, Их тойруугийн өндөр хүчдэлийн шугамын тасархай хэсгийг холбохын тулд Засгийн газрын хэмжээнд шийдвэр гаргах гэх мэт асуудлуудыг хөндөж тавьлаа.

Эрчим хүчний сайд Д.Зоригт дээрх асуудлуудыг нухацтай авч үзэж, ойрын хугацаанд холбогдох шийдвэр гаргана гээд шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж шийдвэрлүүлнэ гэлээ.

 

Хотын удирдлагуудын хувьд зам, барилгын ажил эхэлдэг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэр гаргаж өгөхийг Эрчим хүчний сайд Д.Зоригттоос хүслээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш