logo
Цэрэгжилт, спортын “Дөл” тоглолт зохион байгуулагдлаа

Цэрэгжилт, спортын “Дөл” тоглолт зохион байгуулагдлаа

2015/03/17
Ховд аймгийн Засаг даргын 2015 оны Батлан хамгаалахын сайдтай байгуулсан гэрээний дагуу Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд цэрэгжилт, спортын “Дөл тоглолт”-ыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн Залуучуудын холбоо санаачлан энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тоглолт нь Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 94 жил ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд  орон нутагт Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд залуучуудад эх орон ч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл,тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, офицер, ахлагч нарын залгамж халааг дээшлүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Тоглолтонд Ховд аймгийн ерөнхий боловсролын 7 сургуулийн 140 гаруй сурагчид 14 хоногийн турш багштайгаа цуг бэлтгэл хийн энэхүү арга хэмжээнд оролцсон байна. “Дөл тоглолт” нь 1000 метрийн марш, зэвсэггүй гардан тулааны үзүүлэх тоглолт, биеийн тамирын I, II дугаар 16 тоот дасгал,  галын бэлтгэлийн 12, 13 дугаар норматив, жагсаалын үзүүлэх тоглолт гэсэн хэсгүүдээс бүрдэж шилдгүүдээ шалгаруулсан юм. 1 дүгээр байранд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр 12 жилийн "Алтан шонхор" баг, 2 дугаар байранд Ерөнхий боловсролын 2 дугаар 12 жилийн "Элит" баг, Ерөнхий боловсролын 3 дугаар 12 жилийн "Шонхор" баг тус тус эзэллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш