logo
Дорноговьчууд залуу гэр бүлээ дэмжинэ

Дорноговьчууд залуу гэр бүлээ дэмжинэ

2015/03/17
Дорноговь  аймгийн  Залуучуудын  Холбоо 2014  онд зохион  байгуулсан үйл  ажиллагаагаараа шилдэг аймгуудын нэг болсон билээ. Дорноговь аймгийн Залуучуудын холбоо нь 2014 онд тэргүүлэгч гишүүдийн хурлаар хэлэлцэн батлагдсан нэгдсэн төлөвлөгөөний дагуу залуусынхаа хүсэл сонирхлыг үндэслэн, тэднийг хөгжих, нэгдэх, суралцах, нийгэмд байр сууриа олох, зорилгодоо хүрэхэд нь чиглүүлэн хөтлөх, зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй иргэн болон төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан юм.

Харин 2015 онд өнгөрсөн жилд  уламжлал  болгон  зохион  байгуулагдсан ажлаа  хийхээс  гадна  тухайн  жилийн  онцлогтой  холбоотой  олон  ажлыг  төлөвлөөд байгаа бөгөөд энэ  жил залуу  гэр  бүл, ажил эрхлээгүй байгаа залуус руу чиглэсэн олон  талт үйл ажиллагаагаа зохион байгуулахаар болжээ.

Дорноговь аймгийн хүн амын 74 орчим хувь нь 0-39 насныхан, үүн дотор 16-39 хүртэл насныхан 43 хувийг  эзэлдэг байна. Тодруулбал 1-3 хүүхэдтэй залуу гэр бүлүүд байдаг байна. Тиймээс ч залуу гэр бүлүүдээ хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш