logo
Зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ

Зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ

2015/03/17
Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсонтой холбоотойгоор  нийслэлийн төвийн 6 дүүргийн  зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ. Баянзүрх 1 тн, Хан-Уул 6.5 тн, Сүхбаатар 0.5, Сонгинохайрхан дүүрэг 6 тонн давсыг хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайд цацсан. Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Их тэнгэрийн ам, Улиастай, Уулын зам, Зурагт, Баянхошуу, 5-н шар, ХМК, Толгойт, 21-р хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Их тэнгэр,  Нарны гүүр, Оргил худалдааны төв, Эрчим хүчний гудамж, Гурвалжингийн гүүр, Нисэхийн зам, 3,4-р хороолол, Бичил, Гэмтлийн уулзвар, 1-р хорооллын арын зам, Чингүнжавын гудамж, Өргөөгийн уулзвар, Зайсан, Айдсын даваа, Морин даваа, 120 мянгат, 14-р хороолол, Сансарын тунель, Бага тойруу, Баянзүрхийн товчоо, Богд уулын ам, төв зам,автобусны буудлуудад нийт 30 тонн  бодис цацаж цэвэрлэсэн. Мөн Чингисийн талбайн цасыг түрэгч машинаар цэвэрлэн 13 рейсээр тээвэрлэн, Цагаан давааны хогийн цэгт  буулгасан. Богд уулын арын замын мөстсөн хэсгүүдийг цохиж цэвэрлэн замын тэмдэг тавьж, 120-н автобусны буудлын эвдэрсэн хайсыг засаж тэгшиллээ гэж Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш