logo
Эрүүл хүчирхэг гэр бүлийг хамтдаа бүтээцгээе

Эрүүл хүчирхэг гэр бүлийг хамтдаа бүтээцгээе

2015/03/17

Хүүхдүүд өдөр бүр амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна: Томчууд бидний тоомжиргүй зангаас болж, хүүхдүүд өдөр бүр амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Мөн орой болгон бид зурагт, радиогоор таагүй мэдээ сонсдог болсоор удаж байна. Ялангуяа, өсвөр насныханы хувьд асуудал бол бүр ч хүнд байна. Өсвөр насны хүүхдүүд дунд амиа хорлох явдал их  байна. Аваар, ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь цөөнгүй байна.

Хүүхдийн байгууллагаас хийсэн судалгаагаар өсвөр насны охидын 8.2 хувь нь төрж байна. Мөн хулгай дээрэм, хүчирхийлэл, хар тамхи гээд элдвийн хар бараан хэргүүд энэ насныхантай холбогдож байна. Тиймээс бид өнөөгийн нийгэмд хэрэгтэй, олон мянган айл өрх, эцэг эхчүүдэд хэрэгтэй нэгэн лекцийг зохион байгуулах гэж байна.

“Таны хүүхэд маргаашийн өдөрт бэлэн үү?” - сэдэвт лекцийг бид 2015 оны 3 дугаар сарын 21-нд буюу ирэх бямба гаригт 15:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна. Тус лекцийн Ерөнхий зохион байгуулагчаар “Blue Ocean trade” LLC.

 Хамтран зохион байгуулагчаар “Сэтгэл судлалын үндэсний төв”, “Сэтгэлийн өнгө” гэр бүл судлалын төв, Монголын охид эмэгтэйчүүдийн сайт www.khulangoo.mn нар оролцож байгаа бөгөөд гадаад, дотоодод боловсролын зэрэг цол эзэмшсэн, сэтгэл судлалын чиглэлээр олон жил зөвлөгөө мэдээлэл өгч мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай сэтгэл зүйчид энэ удаагийн лекцэнд оролцож, эцэг эхчүүдэд хүссэн зөвлөгөө мэдээллийг өгнө. Энэ удаагийн лекц энгийн үг хэллэгтэй, гадаад дотоодын сонирхолтой жишээ баримтлан дээр тулгуурласан зөвлөгөө мэдээлэлтэй, харилцааны сонирхолтой аргачлалуудыг эцэг эхчүүдэд зааж сургах болно. Хэрэв та ирээдүйд үр хүүхдээ сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлэхийг хүсдэг бол. Мөн хүүхэдтэйгээ найз шиг нь ойлголцож, түүнийг цаг үргэлж үнэн зөв, хэрэгцээт мэдээллээр нь хангаж, түүний хамгийн дотны хүн байхыг хүсвэл бидний зохион байгуулж буй энэхүү лекцэнд ирж суугаарай. Эндээс та өөрт хэрэгтэй, хэнээс ч асууж сураад олдохгүй үнэт зөвлөгөөнүүдийг олж авах болно. Энэ үеэр:

hevleliin baga hural pic(1)

       Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг- “Хүүхдийг 20 нас хүртэл нь хориглосоор байх уу?” сэдвийн дор, XXI зууны хүүхдийн хөгжил, түүнийг танин мэдэхүйн ач тус, хүүхдийн харилцааны өвөрмөц онцлог ба тэдгээр онцлогт тохируулан харилцах аргачлалаас зааж сонирхуулах болно.

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэлзүйч Ц.Дэлгэрмэнд- “Эцэг эх байх хамгийн чухал мэргэжил” сэдвээр лекц уншиж,   эцэг эх-хүүхдийн харилцааны зөрчлүүд, тэдгээрийг үр дүнтэй шийдвэрлэх зөвлөмж, гэр бүлийн дүрмийг хэрхэн тогтоох, гишүүн бүр эрх үүргээ хэрхэн хуваарилах ба хүлээх авах тухай сонирхолтой мэдээлэл хийнэ.

Гэр бүл сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар-“Аз жаргалтай гэр бүлийн төлөө” сэдвийн дор, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, нөхрүүд эхнэрээсээ юу хүсдэг, эхнэрүүд нөхрөөсөө юу хүсдэг тухай. Мөн эрүүл аз жаргалтай гэр бүлийг хэрхэн цогцлоох тухай сонирхолтой зөвлөгөө өгөх болно.

 Дэлгэрэнгүй мэдээллийг та 9665 5314 дугаарын утсаар лавлаарай!

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш