logo
“Улаанбаатар барилга ” үзэсгэлэн 10 дахь жилдээ боллоо

“Улаанбаатар барилга ” үзэсгэлэн 10 дахь жилдээ боллоо

2015/03/17

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар барилга”  үзэсгэлэн ”Мишээл экспо” төвд болж өндөрлөв.  “УЛААНБААТАР БАРИЛГА - 2015” үзэсгэлэн 10 дахь жилдээ болж байгаа бөгөөд, “Барилга Хот Байгуулалтын Яам”, “Барилгын Хөгжлийн Төв”,  “Стандартчилал Хэмжил зүйн Газар”, “Мишээл Групп” ХХК хамтран зохион байгуулжээ.

Тус үзэсгэлэнгээр  шинэ орон сууц, , барилгын материал, шинэ техник технологи  зэргийг танилцууллаа.  Тус үзэсгэлэн нь МУ-ын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх цогц бодлого, гэр хорооллын дахин төлөвлөлт,  хүн амыг орон сууцжуулах хөтөлбөр зэрэг шаталсан хөтөлбөрт ажлуудыг хэрэгжүүлэх, барилыг салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Үзэсгэлэнд барилга угсралтын компаниуд, барилгын материал дотооддоо үйлдвэрлэгчид, импортлогчид  хамрагдсанаас гадна, ОХУ, БНХАУ, ХБНГУ , Япон  зэрэг улсуудаас салбарын төлөөлөл ирж оролцсон байна.

“УЛААНБААТАР БАРИЛГА - 2015” үзэсгэлэнгийн хаалт өнөөдөр болсон бөгөөд үзэсгэлэнд оролцогчид шилдгүүдээ тодруулж шагнал гардуулсан билээ. Шагналыг Барилга Хот Байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Стандартчилал Хэмжилзүйн Газрын дэд дарга Дарь. Сүхбаатар нар гардуулж барилгын салбарынхандаа ажлын амжилт хүслээ.

Мөн хаалтын үеэр  “УЛААНБААТАР БАРИЛГА - 2015” үзэсгэлэнг 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа  “Мишээл Групп” ХХК захирал Б.Энх-Амгаланг Барилга хот Байгуулалтын Яамны “ЖУУХ БИЧИГ” -ээр шагнасныг  дэд сайд Г.Байгалмаа гардуулж өглөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш