logo
Өнөөдрийн зурхай /2015.03.18/

Өнөөдрийн зурхай /2015.03.18/

2015/03/18

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 18. Мягмар гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 24. Ангараг гараг. Гар одтой, 8 цагаан мэнгэтэй харагчин Могой өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран  7 цаг 07 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Идэвхитэй байх өдөр. Өнөөдөр та магадгүй өөрийгөө хамгаалахад хамаг хүчээ дайчлах, эсвэл эсэргээр шийдвэр гаргах хэрэг гарна. Ямар ч хэрүүл маргаанд харилцан зөвшилцөх шийдвэр олж болдогийг санах хэрэгтэй. Мэргэжлийн уран бүтээлийн хүрээнд идэвхитэй ажиллах оновчтой цаг үе юм. Сүүлийн үед шинээр эхэлсэн ажил бүрд оддын аятай байрлал нь хурдан сайн үр өгөөжийг амлаж байна. Томоохон хөрөнгө оруулалт эсвэл худалдан авалт болж мэднэ.


Үхэр (4/20-5/20)

Гэнэтийн ирэх мэдээ мэдээлэл, нөхцөл байдлын таатай бүрдлүүд нь үйл явдлыг таны талд ашигтайгаар эргүүлэх Сайн үйл хэрэг бүхэн сайхан сэтгэлийг авчирдаггүй гэдгийг бүү мартаарай. Тиймээс бүх арга хэмжээг зогсоо. Хүсэж байгаа зүйлээ амьдралд болж байгаа зүйлстэй зүйрлэхийг од гаригс сануулж байна. Хийж хүчрэхгүй ажлыг өөртөө авахын хэрэггүй, энэ нь таны мөрөн дээр хүнд ачаа болох болно. Таны эрүүл мэндэд таагүй байдлаар нөлөөлөх учраас ядарч зүдрэхээс зайлсхий.


Хамтатгах (5/21-6/21)

Зөрчилдөөнтэй өдөр. Чин сэтгэлээсээ санаж бодсон зүйл, зорилгодоо хүрэх гэсэн оролдлогод тань од гарагийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна. Үдээс өмнөх эерэг хандлагууд нь ажил хэрэг, аль эсвэл худалдаа наймааны ажлыг амжилттай дуусгах нөхцөл боломжоор хангах болно. Байгууллагын дээд удирдлага, аль эсвэл хууль шүүхийн байгууллагад хандахад ээлтэй сайн байх болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Аз хийморь дээшлэх таатай өдөр. Өнөөдөр санхүүгийн байдал сайжрах бололтой. Урьд нь биелэгдэхгүй гэж санагдаж байсан зүйлээ итгэмээргүй амархнаар авах болно. Аялал, амралтын талаар бодох нь зүйтэй.


Арслан (7/23-8/22)   

Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Осол аваар, бэртэл гэмтэл, зүрхний дайрлага болохоос сэрэмжил. Ажил хэргээ огцом сайжруулах гэж зүтгэх хэрэггүй, нөхцөл байдлын улмаас амжилтад хүрэхгүй. Түүний оронд хуучин төлөвлөгөө, харилцаа холбоогоо эргэн харж, үр дүнг нь үнэлж цэгнэ. Шинэ түншүүд ажил нурааж магадгүй. Харин эртний андууд, төрөл садан үнэтэй зөвлөгөө өгөх байх. Харин та бусдад хэдий чинээ тус хүргэнэ төдий чинээ хариу ирэх болно.


Охин (8/23-9/22)   

Энэ өдөр нь бүх ажил хэрэгт амжилт гаргах, эргэлзээг даван туулах билэгдэлтэй өдөр юм. Таны зүтгэлийг хэрэгжүүлэхийн тулд тэвчээр, зорилгодоо үнэнч байх хэрэгтэй. Ажил хэргээр хамтран ажиллах нь их үр дүнтэй болно. Сексийн байдал өндөр байж магадгүй. Үдшийг хайртай хүнтэйгээ лааны гэрэлд ярьж суунгаа өнгөрүүл.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр таны амьдралын чадамж өндөр түвшинд байна. Ажил хэргээ биелүүлэхийг хүсэх сонирхол нь тодорхой нэг ажилд амжилт авчрна. Өнөөдөр таны бүтээлч чанар, сэтгэл татам байдал, хүнийг ятгах чавдар ихсэнэ. Та өнөөдөр амжилттай худалдаа хийж, тоглоомонд хожсоноор санхүүгийн амжилт олох магадлалтай байна. Гэхдээ энэ нь сайн үр дагавар дагуулахгүйг анхаар.


Хилэнц (10/23-11/21)   

Сэтгэл санаа тань тавгүйтэх будлиу адиар байдлаасаа болоод эрч хүч тань суларна. Чухал шийдвэр, үрэлгэн байдал гаргах хэрэггүй. Магадгүй хөндлөнгийн хэн нэгний туслалцаатайгаар ажил тань хэвийн явагдана. Нөхцөл байдлыг хүндрүүлэхээс сэргийлнэ. Таны найз нөхөд хэцүү байдалд орсон бол заавал түүнд тусла. Магадгүй тэр бурханы шийтгэлээр таны үүрэх ёстой байсан муу муухай бүхнийг үүрээд явж байгаа ч юм билүү. Харин оройг энгийнээр өнгөрөөх хэрэгтэй. Гэртээ хоолоо хийх юм угаасан ч болно. Таны сэтгэлийн хэрэггүй бүхэн хамт угаагдана.


Нум (11/22-12/21)   

Өнөөдөр гэр орны асуудал таныг бүрхэх болно. Аж ахуйн асуудлууд нэгдүгээрт тавигдана.Та өөрийн боломжийг шаардагдаж буй асуудлуудтай харьцуулаарай. Ингэснээр та гэр ахуйн асуудлуудаа шийдвэрлэж чадна. Найз нөхөд, ойр дотныхны туршлага маш их тусламж болох болно. Урьдаас төлөвлөсөн худалдан авалт нь амжилттай төгсөх болно.
 


Матар (12/22-1/19)   

Хүнд өдөр. Хийж гүйцээгүй ажил хэрэг, хөндлөнгийн гомдлоос үүдэлтай хариуцлага нэхэгдсэн өдөр байх болно. Ганцаараа холын аялалд явах, зугаалахаас зайлсхий. Биеийн хүчний ажил идэвхтэй хийх, ойр дотны найз биш нөхдийн уулзалт, төлөвлөөгүй наргиа цэнгээнээс татгалз. Ойр дотны хүмүүстэй холбоотой асуудлыг түр хойш тавь. Сэтгэлийн хөтлөлдөө хэт автахаас сэрэмжил.


Хумх (1/20-2/18)   

Бүх зүйлд таатай өдөр. Өнөөдөр бүх эргэлзээтэй зүйлсээ орхи, өөртөө бүрэн итгэлтэй бай. Аливаа зүйлийг үгүйсгэх хэрэггүй бүгд амжилт олно. Бүр цаашилбал дурын эрсдэлтэй үйл ажиллагаанд ч амжилт гаргана. Гэхдээ бүх өрөө төлөхөд хүрнэ. Хайр дурлалд анхны сэтгэлээр ханд.


Загас (2/19-3/20)

Энэ өдөр амар амгалан байдлыг эрхэмлэ. Өнөөдөр та нөхцөл байдлын эзэн нь байх болно. Гэр бүлийн үл ойлголцолд хүрч болзошгүй гэхдээ маргаан таны талд байна. Урт удаан хугацааны аялал, холын замд гарна. Энэ өдрийг амар амгалан байх эсвэл хайртай дотны хүнтэйгээ байхыг эрхэмлэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш