logo
Гадна зар сурталчилгааны байгууламжид дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулна

Гадна зар сурталчилгааны байгууламжид дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулна

2015/03/20
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн гадна зар сурталчилгааны байгууламжид дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Нэмэлт өөрчлөлтөд Гадна сурталчилгааны төлбөрийг 3 зэрэглэлд хувааж тогтоох, дүүргийн Засаг даргын орлогч, олон нийтийн төлөөллийг “Зөвлөл”-ийн бүтцэд нэмж оруулах, журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийн тодорхой болгох, сурталчилгааны байгууламжид сурталчилгаа байрлуулаагүй үед нийгмийн шинж чанартай мэдээлэл нийтлэх тухай гэх мэт асуудлуудын талаар ярилцсан.

Хуралдааны явцад нийслэлийн алслагдсан дүүргүүд болон хотын захын байршлийн сурталчилгааны байгууламжийн төлбөрийн хэмжээ хэт өндөр байгаа тул багасгах шаардлагатай гэж үзсэн. Мөн сурталчилгааны байгууламж байрлуулах боломжтой байршил, хориглох гудамжны саналаа гаргаж ирүүлэхийг дүүргүүдийн Засаг даргын орлогчид үүрэг болголоо. Захирагчийн ажлын албанаас журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг заалт бүрээр бичиж Гадна зар сурталчилгааны зөвлөлийнхөнд танилцуулж дараагийн хуралдаанаар ярилцахаар боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш