Нийслэлийн Засаг дарга “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан Контракт дүгнэх тухай” А/201 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулсан Контрактын биелэлт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/658 дугаар захирамжаар батлагдсан эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх зорилтот түвшний биелэлтийг дүгнэж, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтын төслийг бэлтгэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Контракт дүгнэх, эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтын төслийг бэлтгэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, Контракт дүгнэсэн нэгдсэн дүн, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтын төслийг 2015 оны 3 дугаар сард багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулан, холбогдох шийдвэр гаргуулахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, ажлын хэсгийн дарга Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.