logo
НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

2015/03/23
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан гуравдугаар сарын 24-ний өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ус түгээх 9 байр /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон 7 барилга байгууламж /
  • “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай
  • Орон сууц хувьчлах тухай / Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3 дугаар байрны 47 айлын орон сууц /
  • Хөрөнгө худалдан авах тухай / Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарц /
  • “Улаанбаатар Их сургууль” ОНӨААТҮГ байгуулж, дүрэм батлах тухай
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн талбайн байршилд санал өгөх тухай
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
  • Ой тэмдэглэх тухай / Нийслэлийн Авто замын газрын 10 жилийн ойг тэмдэглэх тухай /
  • Ой тэмдэглэх тухай / Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай/
  • НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш