logo
Нийслэлд гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулна

Нийслэлд гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулна

2015/03/23
Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай”  А/208 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалтыг зохион байгуулахаар боллоо. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дадлага, сургалт зохион байгуулахыг нийслэлийн Онцгой байдлын газарт, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгалаа.
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах дадлага, сургалтад шаардагдах 7 сая 407 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг нийслэлийн ЗДТГ-т үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш