logo
Шилдэг эмэгтэй улстөрчдийг шалгаруулах сүүлийн шатны санал асуулга үргэлжилж байна

Шилдэг эмэгтэй улстөрчдийг шалгаруулах сүүлийн шатны санал асуулга үргэлжилж байна

2015/03/23

Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулж буй Монгол Улсын шилдэг эмэгтэй улс төрчдийг шалгаруулах санал асуулга үргэлжилж байна. “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай энэхүү төсөлд УИХ, нийслэл, хороо, дүүрэг, олон нийтийн байгууллагуудын 200 гаруй бүсгүйчүүдийн нэр дэвшсэнээс сүүлийн шатанд 100 эмэгтэй тунаж үлдээд байна. Төслийн үр дүнд 10 эмэгтэй “Шилдгийн шилдэг эмэгтэй” улс төрч, 50 нь “Шилдэг улс төрч”-өөр шалгарах юм. Сонгуулийн Менежментийн Төв нь шалгарсан эмэгтэйчүүдийн нийгэмд хийж буй ажил, амжилтын товчооныг сонгогчдод мэдээлэх PR-ийн кампанит ажлыг жилийн туршид хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдтэй хамтран хийж гүйцэтгэх аж.

Энэхүү шалгаруулалтын дүн бодит байдалд нийцсэн, шалгарсан эздэдээ үр дүнгээ авчирдгийг өмнөх жилийн сонгуулиудад ялалт байгуулсан эмэгтэй улс төрчдийн тоо нэмэгдэж, тэдний нийгэмд хийж гүйцэтгэсэн ажлын цар хүрээ өргөсч байгаагаар тодорхойлогдох болов уу. Өмнөх жилийн ялагчид орон нутаг, нийслэл, УИХ, Засгийн газарт хүндтэй байр суурийг эзэлсээр байна. Жишээ нь 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон эмэгтэй улс төрчид 2011 оны шалгаруулалтанд хамгийн олон санал авч байжээ.

Энэ удаагийн шалгаруулалтанд Emegteichuud.mn, Elegance сэтгүүл хамтран ажиллаж байгаа бөгөөд та Emegteichuud.mn сайтад зочилж дэмжиж байгаа улс төрчдөө саналаа өгөх боломжтой. Төсөлд шалгарсан Шилдэг эмэгтэй улс төрчдөд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа, жилийн турш үргэлжлэх PR-ийн кампанит ажлын нээлт 2015 оны гуравдугаар сарын 28-нд Туушин зочид буудлын Хүндэтгэлийн танхимд болно.

Төслийн талаарх мэдээллийг 91116004 утсаар лавлаарай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш