logo
Монголд анх удаа ”1000 охидын чуулган” амжилттай болж өндөрлөлөө

Монголд анх удаа ”1000 охидын чуулган” амжилттай болж өндөрлөлөө

2015/03/23

Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “Монгол эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” үндэсний хэмжээний цуврал 10 мянган эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа зохион байгуулалаа.

Тус чуулган нь 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдөр 15:00 цагаас Улаанбаатар хотноо Тусгаар Тогтнолын Ордны их танхимд “1000 охидын чуулган”-аар эхэлсэн, мөн Монгол улсын 21 аймагт “1000 охидын чуулган”-аар нэг цаг, нэгэн сэдэв, нэгэн зорилго дор чуулалаа. Улаанбаатар хотноо болж буй “1000 охидын чуулган”-д нийслэлийн 118 ЕБС-ийн ахлах ангийн нийт 1100 орчим охид хамрагдсан юм.

Энэ удаагийн чуулганд “Охид ариун бол төр ариун” сэдвээр МУБИС-ийн ахлах багш, боловсрол судлал-сурган хүмүүжүүлэх ухааны доктор Н.Цогзолмаа, “Би өөрөө Эх орон” сэдвээр ШУТИС-ийн Удирдлага, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн багш, улс төр судлалын ухааны доктор Монголын эмэгтэй эрдэмтдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Я.Төгөлдөр нар илтгэл уншиж, хэлэлцүүлэг хийлээ.

 Мөн Монголын отгон модель, “Андра модель” агентлагийн захирал Х.Бадамгэрэл болон Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” Д.Цолмон нар өсвөр насныхаа  авууштай болон анхаарууштай, сургамжтай дурсамжуудаа хуваалцан охидтой халуун дотно яриа өрнүүллээ.

Түүнчлэн “Монгол эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” Үндэсний чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг гэр бүл, хамт олон, нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь Монгол эмэгтэйчүүдийн улс орондоо оруулж буй маш том хувь нэмэр, хамгийн чухал үүрэг юм гэдгийг таниуллаа.

“Бриллиант” эмэгтэйчүүдийн клуб

Утас: 88030787              И-мэйл: Brilliantclub@yahoo.com

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш