logo
Улаанбаатарт 12 хэм дулаан

Улаанбаатарт 12 хэм дулаан

2015/03/24

2015 оны гуравдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун өмнөөс 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын сав газраар 1-6 хэм хүйтэн, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 2-7 хэм, говийн бүс нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 м/сек. 10-12 хэм дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны гуравдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 25-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 25-нд нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш