logo
Эрчим хүчний зохицуулах хороо тайлангаа тавьж байна

Эрчим хүчний зохицуулах хороо тайлангаа тавьж байна

2015/03/25

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2014 оны ажлын тайлангаа Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцуулж байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь 2014 онд 30 аж ахуй, нэгж байгууллагад эрчим хүчний 41 тусгай зөвшөөрлийг шинээр олгож, 21 тусгай зөвшөөрлийг сунгаж, нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн 22 хуулийн этгээдийн 44 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.  Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, шуурхай байдлыг хангах зорилтын хүрээнд тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх үйл явцыг иж бүрнээр зохицуулсан E-LICENSE цахим системийг шинээр нэвтрүүллээ.

УИХ-ын 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай Улиастайн бүсийн хэрэглэгчдийн цахилгааны тарифт 3 удаагийн, дулааны тарифт хоёр  удаагийн өөрчлөлт оруулж эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь ойртуулах алхамыг хийжээ.

Мөн эрчим хүчний зохицуулалтад анх удаа үнэ тарифын индексжүүлэлтийг хэрэгжүүлсэн нь цаашид эрчим хүчний үнэ, тариф зах зээлийн зарчмын дагуу тогтох нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн ажил боллоо. Салбарын алдагдлыг бууруулах зорилгоор тарифын зохицуулалтаас гадна Хэрэглээний өсөлт болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын дотоод хэрэгцээ, техникийн алдагдлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсний үр дүнд борлуулалтын орлого 27,0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Эрчим хүчний зохицуулах хороо 2015 онд эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үнэ, тарифыг бодит өртөгт хүргэх, чадлын болон ногоон тарифын тогтцолцоог бий болгох, зах зээлийн загварыг боловсронгуй болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бий болгоход чиглэгдсэн зохицуулалтын бодлого, зорилтуудыг  хэрэгжүүлэн ажиллах болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш