“Мисс Монголиа – 2010” тэмцээний авьяаслаг мисс, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель Т.Туяамаатай ярилцлаа.
Тэрээр Хятад улсад болсон Олон улсын тэмцээнээс Азийн топ модель хэмээх өргөмжлөл хүртээд ирсэн юм.
-Азийн топ модель болсонд баяр хүргэе. Явсан газрынхаа сониноос хуваалцахгүй юу?
-Энэ тэмцээнд тухайн улсдаа шилдэгт тооцогддог 3-5 загвар өмсөгч оролцдог. "Шилмэл загвар модель" агентлагийн загвар өмсөгч н.Номин-Эрдэнэ, н.Ариунзул бид гурав эх орноо төлөөлөн оролцож, Азийн 12 орны 30 гаруй загвар өмсөгчтэй өрсөлдлөө.
Хятад улс том гүрэн гэдэг утгаараа тэмцээнд орох загвар өмсөгчдөө маш олон шалгуур тавьдаг. Тийм ч учраас моделиуд нь бүх талаараа шилдэг байсан. Филиппин, Малайз, Солонгосын загвар өмсөгчдийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэднээс сурах зүйл их байлаа. Энэ тэмцээн миний анхны томоохон моделийн тэмцээн байсан.
-Мисс, моделийн тэмцээн хоёрын аль нь хэцүү санагддаг вэ. Гол ялгаа нь юу байдаг вэ?
-Эмэгтэй хүний гоо сайхныг гайхуулдгаараа адилхан мэт харагдавч тэнгэр газар шиг зөрүүтэй. Мисс бол зөвхөн өөрийн гоо сайхнаар үзэгчдийг гайхшруулах чадвартай байдаг. Харин модель загвар зохион бүтээгчийн хувцсыг үзэгчдэд хүргэдэг учраас маш их ур чадвар шаарддаг.
-Өөрийгөө алинд нь илүү сорихыг хүсдэг вэ. Загвар өмсөгч үү?
-Мисс бүхэн модель байдаггүй, модель бүхэн мисс байж чаддаггүй. Харин би аль алиныг нь хослуулж яваа. Залуу хүний хувьд миссийн олон тэмцээнд өөрийгөө сорьсон. "Авьяаслаг мисс"-ээр шалгарч байлаа. Гэхдээ модель гэдэг миний мэргэжил учраас арай илүү. Би 14 настайгаасаа "Азийн модель" агентлагт хичээллэж эхэлсэн. Мэргэжлийн загвар өмсөгч болоод гурван жил болж байна.
-Т.Туяамаа загварын ертөнцийн нэг эд эс нь болж чадсан. Энэ мэргэжлийн зовлон, жаргалаас хуваалцахгүй юу?
-Янз бүрийн яриа их гардаг ч нэг үеэ бодоход биднийг чиглэх хүмүүсийн хандлага гайгүй болжээ. Загвар өмсөгчид мэдлэг боловсролдоо ч анхаардаг болсон. Энэ мэргэжлийг маш их тэвчээртэй хүн авч явдаг болов уу. Хүмүүсийн нүдний өмнө амьдарна гэдэг хэцүү. Сая Хятадад болсон тэмцээний үеэр 30 гаруй хэмийн халуунд эсгий хувцастай, уул хадан дундуур өсгийтэй гуталтай олон цаг явсан. Хэцүү байсан ч загвар өмсөгч хүн тэвчихээс аргагүй. Энэ нь бидний нэг шалгаруулалт болсон. Харин загвар өмсөгчийн жаргал тайзан дээр л байдаг юм. Бүх хүн над руу харж байна гэж бодохоор сайхан. Мөн загвар зохион бүтээгчийн сэтгэл зүрхээ шингээн урласан хувцсыг хэдхэн минутын дотор хүмүүст танилцуулна гэдэг их хариуцлага юм.
-Мэргэжлийн загвар өмсөгч болоод гурван жил болсон гэсэн. Тайзан дээр гараад сандрахаа больсон биз?
-Надад сандарч байсан үе мэдээж бий. Гэхдээ бэлтгэл муутай хүн л олны өмнө гарахаараа сандардаг гэдгийг ойлгосон. Загвар өмсөгчид ч спортынхонтай адил сайн бэлтгэлтэй байж амжилтад хүрнэ. Азийн супер моделийн тэмцээн өндөр зохион байгуулалттай болсон. Тэмцээний өмнө олон удаа яг тэмцээн болж байгаа юм шиг давтсан болохоор алдаа гаргаагүй. Харин шүүгч Азийн топ модель өргөмжлөхөд "Монголиа" гэж дуудахад чихэндээ итгэхгүй байлаа. Буруу сонссон юм болов уу гээд л дахин дахин дуудуулсан. Шагналаа гар дээрээ авахдаа л итгэсэн.
-Өндөр хөгжилтэй орны дизайнерууд Монголын загвар өмсөгчдийг хэр үнэлж, дүгнэдэг вэ?
-Энэ тэмцээнд манай улс гурав дахь удаагаа оролцож байгаа. Манай моделиуд ямар ч гэсэн Азидаа их нэр хүндтэй болсон нь ажиглагдсан. Шүүгчид биднийг алхааны техник сайтай, аливаа зүйлийг их хурдан сурдаг гэж дүгнэсэн. Энэ нь Монголын нийт загвар өмсөгчдөд өгсөн дүгнэлт гэж бодож байна. Мөн тэмцээний дараа Хятадын хамгийн том загварын компанийн захирал биднийг хүлээн авч уулзсан. Хятадын загварын долоо хоногт оролцох урилга өгсөн. Манай урд хөршийн загварын долоо хоног дэлхийд нэлээн дээгүүр ордог. Түүнд оролцох болсондоо баяртай байгаа.
-Мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар хэр санаа тавьж байна?
-Би МУИС-ийн социологийн гуравдугаар дамжаанд сурдаг. Хүний амжилтад хамгийн их нөлөөлөх зүйл мэдээж боловсрол. Санаа тавихаас аргагүй. Азийн топ модель болох мөрөөдлийн минь нэг хэсэг байсан ч энэ амжилтдаа ханаж болохгүй. Азийн гэлтгүй дэлхийд өрсөлдөх ур чадвартай болмоор байна. Ямар нэгэн шагналыг дагаад хариуцлага нэмэгддэг. Азийн топ модель гэсэн нэр хүндээ авч явахын тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн загвар гэлтгүй хөгжмийн боловсролдоо анхаарч төгөлдөр хуур, ёочин хөгжмөөр хичээллэдэг.
-Найз залуутай юу. Хүмүүс загвар өмсөгчдийн хувийн амьдралыг их сонирхдог?
-Бий. СУИС-д сурдаг, жирийн нэгэн оюутан. Энд тэнд зураг авалтад оролцоно. Хичээлээ зохицуулна гээд чөлөөт цаг бага гарах юм. Зав гарвал найзтайгаа уулзахыг хичээдэг.
-Мөн загварын охид нийлж "Catwalk" нэртэй хамтлаг байгуулсан гэж сонссон. Ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна?
-Залуу насны эрч хүчээ олон салбарт зориулахыг хүсч байна. Хүн өөрийнхөө сонирхолтой зүйлд илүү амжилт гаргадаг. Би загвар, дууны урлагт сонирхолтой, аль болох бүгдийг нь амжуулъя гэж бодож байгаа. Тийм болохоор "Catwalk" хамтлагийн гишүүн болсон. Бид шинэ уран бүтээлдээ орсон. Монголд гараагүй шинэлэг, чанартай уран бүтээл хийхийг зорьж байна.
Т.Батсайхан
Зохиогчийн эрхийг: "Зууны мэдээ" сонин