logo
Гээнэс монгол /by Gump/

Гээнэс монгол /by Gump/

2011/09/28
Бүртгүүлмээр юм их байна шүү цаана чинь. Тэр муу Юнээско нь бүртгээдэхгүй маяглаад өөр улс бүртгээд байвал Гээнист нь бүртгүүлээл хаячий. Угаасаа Гээнис бол хачин хачин юм л бүртгэцэн байдын байлээ. Тэгэхэд бол миний энэ бүртгүүлэх санааг бүртгэж л таараа. Энэ угаасаа монголоос өөр хаана ч байхгүй бий болох ч боломжгүй зүйл шүү дээ. Гээнийсийн номонд бүртгүүлчихвэл дараа үр хүүхэд маань Гээнис уншаад мэдэрлээшд манай өвөг дээдэс алдаг байжээ. Ихэнх нь тэд тэгээд гэж байдаг бол манайхан харин монгол тэгээд гээд орцон байшд гэж ярих нь байна шүү дээ.
За эхлээд ингэнэ. Төв талбай дээр зургаан мянган морин хуурч гарж ирж өөр өөрийн нутаг усныхаа аяыг хуурданаа. Тэхгүй бол “Яаахаараа завханыхан Дуут нуураа хуурдаж болоод байхад Баянгол дүүргийн бид Амар тайван баянгол дүүүрэг мээнь гэж хуурдаж болдогүйг” гээд бөөн юм болно. Тэхээр яахав дээ тэртэй тэргүй хүн бүрийх сонсогдохгүйм чинь дорж бүрнээ нэг юм хуурдаал суужээн биз. Гол нь Гээнисийн амжилтыхан харжээ суухад бүгд л шажигнатал хөрөөдөөд сууж байх юм. Морин хуурчид зайгаа тавьж өгсөний дараа ардаас нь Зохиолын дуучид гарч ирнээ. Зохиолын дуучид одоо хэд байхын болоо. Мангар их байдын билээ. Ямар ч байсан бүгд дээлтэй байна. Угаасаа дээл нь байдын. Одоо тэгээд ханхүү гэдгээр нь Жавхлан манлайлж дуулна. Жавхланг гаргахын тулд тулга авчраад гал түлсэн байх нь байна. Жавхланг “болно доо” гэхээр бүх зохиолын дуучид “болноо бүгдээрээ, гээнисийн номд бүртгүүлчихэд л болно доо гээд” нэгэн зэрэг дуулсанаар тэднийг тараах хэрэгтэй. Бараг арван мянга хүрэх зохиолын дууны истаарууд дахиулна дахина гээд тарж өхгүй байж болхын.
За дараа нь талбай дээр    монгол дэмбээчид гарч ирнэ. Талбайн голд гурван ёнкос айраг тавьсан байна. Бүгдэд хүргэх гээд байх шаардлагагүй заримд нь сайхан хул бариулчих хэрэгтэй.  Тэгээд л 4000 гаруй цугалчих байх. Тэрнээс их хэрэггүй л дээ. Айргандаа халаад хотоор нэг заваарсан юм болно. Талбай дээр бөөлжөөд яах бол доо. Дэмбээчидийг бүгдийг нь нэг зэрэг “дэмбээ мандан даа” гэж эхлүүлээд зэрэг дуусгана. Маш нарийн зохион байгуулах хэрэгтэй. Заавал өөр байх хэрэгтэй энээ тэрээ гээд байгаа хүмүүс үүнийг гээнисийн номд бүртгүүлэх ажил гэдгийг ойлгоно уу.
 За дараа бөө удган тэргүүтэн гарж ирж мөнх тэнгэрээ ивээнээ. Бөө удганууд дээр элдэв нэмэлт хэрэгсэл болох гал, ус, архи, тамхи хэргэлхийг хориглоно. Тэхгүй бол талбайгаар дүүрэн юм болно шүү дээ. Ядхад бүгд онгод нь орж эцэг дээдсийн сүнс нь буухаараа архи ууж тамхи татхымаа. Манай эцэг дээдэс мань шигээ архи тамхинд дуртай байсан золигнууд юм байлгүй. Тэгээд бас үзүүлж харуулдаг үйлчлүүлэгчдээ авчирхыг хориглоно. Талбайгаар дүүрэн нэгнээ шатааж түлээд, нэгнийхээ дэргэд онгирч хүн амьтанаас баахан мөнгө аваад, газар нь дээр нь заримыг нь бөө болгоод эхэлвэл гээнийсийхэн юугэж бодхуу. Болуул бүгдэнд нь нэг зэрэг хөдөлгөөн бэлдээд тэгээд хэнгэргийг нь нүдүүлээд орхивол болох вм байгаан. Би бодохноо 5000 бөө гэж тооцоолж байгаа тэхдээ энүүнээс хамаагүй илүү гарах байх. 
 За дараа нь улс төрчид гараараа ард түмэнлүүгээ даллан гарч ирнээ. Хоорондоо өрсөлддөг юм гэсэндээ бие биенийхээ нүүрийг таглаад Обамадаад унаж магадгүй л улс даа. Эсүүл бүүр сурсанаар нь бүгдээрээ муу Элбэгээ ерөнхийлөгчийнхөө нүүрний урдуур гараараа даллаж Обаматай барьцаж мэдэх л улс. Тэднийг тэгүүлж болохгүй ээ. Уг нь нэг дуугаар сонгогчдод амладаг амлалтаа хэлчихвэл суртэй л байхсан гадны хүмүүсийн дэргэд. Даанч бие биенээсээ давж гарах гээд илүү амлах гээд тэгэж өхгүй л байх даа. Ядхад бүгдээрээ лекторууд, чанга ярина тэднүүст ерөөсөө микрофон өгөөд яахын. Микрофоноо хураагаад дараагых дээр буцааж тавинаа зардалаа хэмнэнэ. Микрофон элэгдчинэ. Аа тоо яадын юу л байна том жижиг улс төрчид байна зүгээр хангалттай олон хүн ирнэ.
 Улс төрчдийн дараагаар манай яруу алдарт сүлжээнийхэн орж ирнээ. Тэд гартаа аалзны тор барьсан бөгөөд нэгэн дуугаар та баяж бид биш гэж орилж байхын. Гээнийсийхнийг энэ тохиолдолд хол байлгахгүй бол тэднүүсийг сүлжээнд оруулчих вий дээ. Бас гадны улсууд айхтар яагаад өөрснөө эхэлж баяжчихгүй хүмүүсрүү баяж гээд дайраад байгаан гэвэл яана. Уг нь тэднүүсээрээ монголчууд хичнээн сайхан сэтгэлтэй бие биенээ баяжуулах гэсэн хүсэл эрмэлзэлтэй болхыг харуулахыг зорьсон юм. Эднүүсийг 6000 топ сүлжээчин гэхгүй хэд хэдэн сүхбаатарын талбай байсан ч багтахгүй байх. Тэгээд бие биенээ өөрсдийнхөө сүлжээнд оруулаад харилцан тонгороод балай юм болох байхаа. За тэхдээ яахав эхэнд нь арга хэмжээний үеэр элдэв бусармаг сүлжээнд орсон хүний хохирлыг хариуцахгүй гэсэн мэдэгдэл хийхээс. Бүгд нүүр амны тос таргалуулж тураадаг цай барьж ороод ажилдаа халуураад талбай чөлөөлөхгүй балйа юм болноо.
За тэгээд манай лам нар орж ирнээ. Хамбын цагаан лимузингийн ардаас мянга гаруй лам ном уншина. Тэр лимузин нь байгаа юу нээрээ. Хачин тансаг хэрэглээтэй хамбатай байсан шүү. Лам нар ном уншина. Гээнист бүртгэх үйл ажиллагааны өмнөх өдөр иргэд сайн дураараа гандан орж ном уншуулах мөнгөө тушаах ёстой. Тэхгүй л бол манай лам нар ном унших нь битий амаа ч ангайхгүй. Хөдөлбөл хөлс зогсвоол зоос болсныг бүгдээрээ мэддэг хойно. Тэхээр мөнгөө төлцөн уншихаар ном байвал уншаад өгөөч гэж гуйвал манайхан ч ирэх байх шүү. Бас л үйлчлүүлэгчидээ битий авчраарай хүүхэн шуухан оролдоод байваа согтуу лам оруулахгүй шүү гэж сануулах л хэрэгтэй болох нь.
За дараа нь мянган архичин гарж ирнээ. Тэднийг уг нь гарт нь Соколовын стаканаар цагаан архи цэлэлзүүлж байриулж байгаад “Төлөө” гэж зэрэг орилуулаад нэгэн зэрэг татуулаад “үүүүү” гэж нэгэн зэрэг үлээлгээд кармаанаас нь нэг нэг зүсэм талха гаргуулж ирүүлээд үнэрлүүлээд тэгээл болчихын байгаан. Даан ч талбайгаар дүүрэн зомби шиг юмнууд хөшилдөөд бие биенээ мөргөөд зарим нь зэхийж унаад нүдний булай болох бол уу.  Уг нь дуусхад нь хүний хоёх зуун грамм үнэгүй өгнө гэчихвэл идвэхтэй цуглаж бас дуусталаа унахгүйг хичээнэ биздээ.
За тэгээд морьтой жагсагчид орж ирнэ. Тэд бүгд гартаа нум сум барьсан байх бөгөөд Чингисийн хөшөөний өмнө нэгэн зэрэг бууж мөргөнө. Энэ үед өмнө нь гараад дараагынхаа арга хэмжээг хүлээж байгаа лам, бөө нар өөрт нь мөргөөгөөгүйд их л хорсолтойгоор харна. Тэд уухай хашигран тал тал тийшээ харваж талбай тойрсон бүхийл цонхыг нядааж хаяна. Харин цагдаа нар энэ үед бүгдийг нүдээрээ харж баримжуулж дараа барих өдрөө хүлээж зогсоно. Хэ хэ барьсан ч тавьчдым чинь айлтгүй энэ арга хэмжээнд ороорой хөдөөнийхөөн.
Нэг хүн хэд хэдэн арга хэмжээнд орж болох бөгөөд лам бөөгөөс авхуулаад бүгдэнд нь орсон хүмүүст ургын овгыг нь үнэ төлбөргүй Гээнэс болгож өгнө. Гээнэс Гомбо сүртэй сонсогдох бишүү.
Тэгээд цаашаа олуулаа цуглаж бүртгүүлэх юм их л байна. Бүгдээрээ уг нь Гээнэсийн Монгол болчихвол баллахгүй юу. Нямдорж муу туучий яаж сэтгэхээрээ бөхийг надаас урьтчихваа.

by Bor Shuvuu on Tuesday, September 27, 2011 at 2:08pm
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш