2015 оны дөрөвдүгээр сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Хэнтийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын саваар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 09-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 9-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 10,11-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 9-нд зүүн зүгийн нутгаар, 10-нд Алтайн уулсаар, 11-нд баруун болон говийн нутгаар, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.