Төрөлжсөн сургалттай спортын дунд сургууль, Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийн спортын холбоо, Монголын үндэсний олимпийн академитай хамтран “Хүүхдийн спорт-өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форумыг 5 удаагаа зохион байгуулж байна. Форумд ОХУ, БНХАУ, БНСУ, Японы төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцож байна. Форумд оролцож буй гадаад, дотоодын төлөөлөгчидийг Эрүүл мэнд, спортын сайд Т.Болдбаатар өнөөдөр яаман дээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хүүхдийн спортын хөгжлийн түвшин, ирээдүйд хийгдэх ажил, хамтын ажиллагааны талаар төлөөлөгчидтэй санал солилцож яриа өрнүүллээ.
www.topnews.mn