logo
Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж байна

Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж байна

2015/04/20

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд 2014 онд 5476,7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 7075.5 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг 2013 онтой харьцуулахад цахилгаан эрчим хүч 6.7 хувиар буюу 344.4 сая кВт.цагаар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.3 хувиар буюу 305.2 мян. Гкал-аар тус тус өссөн байна.

2014 онд нийтдээ ОХУ-аас 389.98 сая кВт.цаг, БНХАУ-аас 999.26 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 208.06 сая кВт.цагаар буюу 17.6 хувиар өссөн байна. 2014 оны байдлаар Монгол Улс нь ОХУ-аас 7 чиглэлээр БНХАУ-аас 11 чиглэлээр тус тус цахилгаан эрчим хүч худалдан авсан байна.

Монгол Улс 2014 онд нийтдээ 6897.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн бөгөөд нийт эрчим хүчний хэрэглээний 76.5 хувийг ДЦС-ууд, 2.8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, 20.1 хувийг импортын эрчим хүчээр хангажээ.

Өнөөдөр эрчим хүчний салбарын 21 үйлдвэр компанид нийтдээ 10340 хүн ажиллаж байна. Үүнийс хамгийн олон хүнтэй нь УБЦТС компани 1728 ажиллагсадтай юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш