Америкийн мэргэжлийн үсрэгч Жеб Корлис Хятадын төвд орших Тианьмин уулан дээрээс зориулалтын далавч, хүч сааруулагч бүхий хувцастай доош үсрэхээр салхины эрчийг сайтар шалгаж байна. Тэрбээр, “Цаг агаар сайхан, салхины хүч яг тохирч байна. Салхины хүч уулын орой дээр бага зэрэг хүчтэй байна. Харин доор салхины хүч бага байгаа. Энэ нь л чухал” гэлээ.
Адал явдалд дуртай, сониуч, зоригтой Америк эр Төв Хятадын 1500 метр буюу бараг 5000 фүүт өндрөөс үсэрсэн байна. Жеб Корлис малгай дээрээ видео камер байрлуулан яг л шувууны нүд шиг агшин зуурыг бичиж авсан байна. Харин газардахдаа бага зэрэг тэнцвэр алджээ. Гэхдээ бэртэл аваагүй аж. Мөн тэрбээр, “Миний газардсан машин замын осфальтны ширхэг нь маш том биржгэр зүлгүүр шиг байсан учраас хөл зууралдаад гүйж чадалгүй тэнцвэр алдсан юм. Газардахдаа нэг дороо зогсчихдоггүй. Хүчээ саартал жаахан гүйдэг” гэлээ.
Корлисын энэ үсрэлт туршилтынх байжээ. Зоригтой эр дараа 1300 метр өндрөөс нисдэг тэрэгнээс хадан хясаа хавцал дундуур үсрэх юм байна.
Shuum.mn