АНУ-ын Калифорни мужийн зүүн төв хэсэгт оршдог Ёзомите Үндэсний паркийн гол зам хэсэг хугацаанд түгжигджээ. Учир нь замын голд хоёр бяцхан бамбарууш ноцолдон тоглож байжээ. Зэрлэг байгаль, амьтанд дуртай гярхай аялагчид түр зогсож бяцхан бамбаруушнуудын ноцолдооныг дуран авиандаа буулгажээ. Харин эх бамбарууш юу ч болоогүй юм шиг аюулгүй л бол наанаа дураараа тоглож наад гэж байгаа юм шиг цаана нь зогсож байсан аж. Бамбаруушнууд нэг эхийнх боловч хүрэн бор, саарал гэсэн хоёр өнгөтэй байж. Бамбаруушнуудын жижиг нь буюу саарал өнгөтэй харьцангуй дайчин давшингуй зодолдож байж. Ёзомите Үндэсний паркийг 1984 онд төрийн тусгай хамгаалалтанд авсан бөгөөд гурван мянга орчим км2 талбайг хамардаг. Жилд 4 сая орчим аялагч ирж онгон зэрлэг байгалийн сайхныг үзэж биширдэг. Калифорни мужид 7 мянга орчим зүйлийн ургамал байдгийн 20 орчим хувь нь Ёзомите Үндэсний паркт байдаг. 250 гаруй зүйлийн амьтан, загас жараахай байдаг аж.
Shuum.mn
Shuum.mn