Мохандас Карамчанд Ганди зөвхөн Энэтхэгийн түүхийг бүтээлцсэн ганц Ганди байгаагүй. Мохандас Гандитай ямар нэг ургийн холбоогүй ч Ганди нэртэй олон хүн Энэтхэгийн төрийг удирдсан. Неру Гандигийн эзэнт улс Энэтхэгийг 1947 онд Их Британиас тусгаар тогтносноос хойшхи хугацааны гуравны хоёр хугацаанд удирджээ. Жавахарлал Неру Энэтхэгийн анхны Ерөнхий сайдаар 1964 он хүртэл ажилласан. Түүний ганц охин Индра нь Ганди гэдэг нэртэй улс төрч, сэтгүүлч эртэй гэр бүл болж, Индра Ганди 1965 онд Ерөнхий сайд болсон. Ганди 1977 онд сонгуульд ялагдсан ч 1980 онд дахин сонгогдсон. Мөн тэр онд Индрагийн бага хүү Санжей онгоцны ослоор амь үрэгдэв. Индра том хүү Ражив Гандиг залгамжлагч болгох зорилгоор Санжейгийн бэлэвсэн эхнэр Манекатай гэрлэхийг зөвлөсөн. Гэсэн ч Манека татгалзаж, хүү Варуунтайгаа хамтран өөрийн улс төрийн карьераа эхлүүлсэн. Гэсэн ч улс төрд амжилт олж чадалгүй парламентын гадна үлдэж, Ерөнхий сайд Индра Гандигийн улс төрийн өрсөлдөгч болж сөрөг хүчнийг төлөөлөх болсон. 1984 онд Ерөнхий сайд Индра Ганди өөрийн бие хамгаалагчдын гарт амиа алдаж, улс орных нь эх болсон удирдагчаа алдсан Энэтхэгчүүдийг уй гашуу нөмөрсөн. Халдлагыг сөрөг хүчин үйлдсэн гэж янз бүрээр тайлбарладаг боловч, халдлагын ард Пакистанчууд байсан гэж үздэг. Учир нь Индра Гандиг Ерөнхий сайд байх үед Энэтхэг-Пакистаны дайн эхэлж байсан. Индра Гандигийн том хүү Ражив ээжийнхээ халааг авч 1989 он хүртэл Ерөнхий сайдаар ажилласан. 1991 онд Ражив сонгуулийн компанит ажлынхаа үеэр амиа золиослогч этгээдүүдийн гарт амиа алдаж, түүний эхнэр Сониа Ганди хоёр хүүхдийн хамт өнчин хоцорсон. Сониа Ганди хүүхдүүдээ аван улс төрөөс хэсэг холдсон. 1990-ээд оны сүүлээр түүний гэр бүлийн удирдаж байсан Конгресс нам сонгуульд ялагдаж эхэлмэгц Сониа санаачлагыг гартаа аван Энэтхэгийн Конгрессийн намын дарга болов. Түүний удирдсан эвсэл сонгуульд ялалт байгуулсан ч Сониа Ганди Ерөнхий сайд болохоос татгалзаж, зүүн жигүүрийн эвслийг тэргүүлэх болсон юм. Энэтхэг улс 2000-аад оноос эхлэн дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн болж ирсэн. Харин энэ эртний түүхт улсын хүчирхэгжилтийн эрин зууны Энэтхэгийн улс төрд Гандичуудын дөрөв дэх үе байх уу үгүй юу гэдэг нь асуулт болж байгаа юм. Ганц найдвар нь Сониагийн хүү Рахул Ганди. Гэхдээ Рахул Энэтхэгийн улс төрд нэр хүндгүй гэж үзэх хүн бий. Харин Сониагийн охин Прияанкаг Гандичуудын үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж үзэж байгаа. Түүнийг эмэг эх Индра Гандитай төстэй зан араншинтай дайчин эмэгтэй гэж үздэг. Гэхдээ одоогоор Прияанка Ганди Энэтхэгийн улс төрд орж ирээгүй байна. Улс орон даяар авлига хээл хахуулийн эсрэг хөдөлгөөөн эхлэх үеэр Гандичуудын удирддаг байсан Конгрессийн намын нэр хүнд унаж эхэлсэн. Ямартай ч Гандичууд Энэтхэгийг 50-иад жил удирджээ.
Shuum.mn
Shuum.mn