logo
Ижил хүйстнүүдийн амиа хорлох гэсэн оролдлого өндөр байдаг

Ижил хүйстнүүдийн амиа хорлох гэсэн оролдлого өндөр байдаг

2011/09/29
14 настай Жеми Родмайер гэдэг ижил хүйстэн хүү өнгөрсөн тавдугаар сард амиа хорлохоосоо өмнө нэгэн бичлэг хийжээ. Жеми бусад үе тэнгийн хүүхдүүддээ сэтгэл санааны дэмжлэг өгөх зорилгоо бичлэгээ хийсэн аж. Бичлэгтээ Жеми сургууль, гэр хаа ч явсан бусдад гадуурхагдаж, байнга ганцаарддаг тухайгаа хэлсэн байна. Түүнийг амьд байхад нь цөөн хэдэн найзууд нь л ойлгож, дэмждэг байжээ. Мөн алдарт дуучин Лэди Гагагаас урам зориг авдаг байв. Гэсэн ч доромжлолыг тэсэхээ байж, ганцаардсан хүү амиа хорложээ. Амиа хорлохоосоо өмнө ямар нэг гэрээслэл үлдээгээгүй ч ганцаардаж, саяхан нас барсан эмээ болон өөрийг нь ойлгодог байсан сайн найзтайгаа уулзахаар явлаа гэж өөрийнхөө Блогт бичсэн байжээ. Хэдийгээр нас барсан ч гэсэн дэлхий дээр амьдарч байгаа ганцаардаж байгаа олон өсвөр насны бэлгийн чиг хандлага бусдаас өөр төрсөн хүүхдүүдэд тусалж, дэмжихийг хүсдэг байсан гэж түүний эцэг, эх нь ярьсан байна. Жеми Родмайер бусдад гадуурхагдсанаа болж амиа хорлоосон анхны тохиолдол биш юм байна. Одоогоос жилийн өмнө нэгэн их сургуулийн оюутны найз нь түүний бэлгийн чиг хандлагыг бусдад ил болгож видео бичлэгийг интернетээр цацсанаас болж оюутан байшин дээрээс үсэрч амиа хорложээ. Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх төвийн гаргасан судалгаанаас харахад ижил хүйстэй өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлох гэсэн оролдлого жирийн хүүхдүүдийнхээс долоо дахин их байдаг гэсэн судалгаа гарсан байна. Ахлах сургуулийн удирдлагууд Жеми Родмайерын эцэг, эх нь хүүхдээ амиа хорлохоос урьдчилан сэргийлж болох байсан гэж хэлсэн байна. Гэхдээ нэгэнт өөрийгөө бусдаас өөр бэлгийн чиг хандлагатайгаа мэдсэн өсвөр насныхан сэтгэл санаагаар унаж, бусдаас гадуурхагддаг учир урьдчилан сэргийлэх амаргүй гэж мэргэжилтэн ярьж байна. Эдгээр хүүхдүүдийг аль болох ойлгож, хүндэлж харьцах ёстой юм байна.  Жеми Родмайерын эцэг, эх болон хөрш айлууд нь ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэхээр болсон байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш