logo
Өнөөдрийн зурхай /2015.05.18/

Өнөөдрийн зурхай /2015.05.18/

2015/05/18

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын Билгийн тооллын битүүн 30. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 1 цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Идэвхитэй, бүтээлч өдөр нь хайр дурлал, өршөөл ба залбирлын дор өнгөрнө. Цогц түвшин байдал ба сэтгэл санааны тэнцвэрээр тодорхойлогдоно. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Мэргэжлийн үйл ажиллагааны түвшинд өөрчлөлтөнд хүрэхийг хичээх хэрэгтэй удирдлагад ажлын санал дэвшүүлж ханд. Цэвэр агаарт зугаалах, уран бүтээлч ажилд таатай. Магадгүй таныг ажлын ба хувийн уулзалтууд хүлээж байгаа мөн чухал бичиг баримтыг бүрэлдүүлж болох юм.


Үхэр (4/20-5/20)

Хүчээ зөв зүйлд төвлөрүүлж энергиэ хуримтлуулах өдөр. Өнөөдөр ямар нэгэн асуудал тань буруу эргэх магадлал өндөр байгаа тул аливаад хянамгай байхыг эрмэлзээрэй. Чухал ажилдаа анхаарлаа хандуулж бүх хүчээ зарцуулаарай. Хариуцлага чухал гэдгийг ухамсарла. Илүү зардал гаргахаас болгоомжилж, санхүүгээ төлөвлө. Хамаатан садангуудын асуудлаас болоод оюуны болон материаллаг дэмжлэг тэдэнд үзүүлнэ. Эрүүл мэндийн хувьд ходоод гэдэсний асуудал гарч болзошгүй.


Хамтатгах (5/21-6/21)

Таатай өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд идэвхитэй ажиллах, албан тушаалын шатаар дээш ахих, шинэ санаа санаачлаганд таатай өдөр. Таны энергитэй байдал бүтээлийн нөөцийг шударгаар удирдлага тань үнэлэх боловч дээрээс анхааруулга авах учир хэтэрхий урагшаа явсны хэрэггүй. Дипломат авъяасыг гаргаснаар та өөрийн нийгмийн байр сууриа дээшлүүлэн нэр хүндээ бататгах болно. Өөртөө болон ажил хэрэгтээ тууштай байж нэр хүнд, ажил амьдралаа дээшлүүл.


 Мэлхий  (6/22-7/22)   

Холбоо харилцааны байдлыг шалгах, эргэж бодохыг шаардсан зөрчилдөөнтэй өдөр. Алдаа дутагдал гаргах, мөнгө санхүүгийн алдагдал хүлээх нигууртай байгаа тул ажил дээрээ албан баримт бичиг, үнэ цэнэтэй эд зүйлстэй болгоомжтой харьц. Хөнгөн хуумгай хандаж аливаа үүрэг даалгавруудыг авахын хэрэггүй, тэдгээрийг та биөлүүлж чадахгүй.


Арслан (7/23-8/22)   

Тааламжтай өдөр. Өнөөдөр удирдлага, төрийн байгуулага, олон нийтийн газарт хандахад тааламжтай өдөр. Таныг хувийн болон ажил хэргийн чухал уулзалтууд хүлээж байна. Түүнчлэн чухал гэрээ хэлэлцээр хийхэд тааламжтай. Ажил хэргийн идэвхитэй байдал, шургуу зан тань саад тотгорыг арилгаж амжилтад хүргэнэ. Ямар ч тохиолдолд хойш ухралгүй ажиллаарай.


Охин (8/23-9/22)    

Хоёрдмол, зөрчилдөөнтэй өдөр. Бардамнах, хүйтэн хөндий байдал тань таныг сүйрүүлж магадгүй. Энэ нь ажил хэргийн болон гэр бүлийн байдалд хүчтэй нөлөөлнө. Үдээс хойш сэтгэл санаа тогтворгүй болох, уурлаж цухалдах, дуугаа хураах зэрэг байдал тохиолдож, түгшүүртэй болно. Та эдгээр сөрөг бодлуудаасаа салах ёстой.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр та гадаад ертөнц, хүрээлэн буй орчиндоо нөлөөлөх болно. Шинэ эрч хүчээр ажлаа дахин эрч хүчтэй эхлүүлэх цаг ирж байна. Багагүй ашиг орлого олохыг амласан шинэ төсөл төлөвлөгөө гарч ирнэ. Өөрийн бодож санаж байгаа зүйлээ бусдад хэлж дэлгэрүүлэх шаардлагагүй, муу санаатнуудын анхаарлыг татан тэдний дүргүйг хүргэж мэднэ. Таны амьдралд шинээр орж ирэх хүмүүс муу зүйлсийн эхлэлийг тавьж болзошгүй. Үдээс хойш бэртэл гэмтэл, азгүй явдал тохиох магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байгаарай.


Хилэнц (10/23-11/21)   

Ойр дотны хүмүүс болон дурын гэрээ хэлэлцээр амжилттай байх өдөр. Хайр дурлалд таатай, амгалан тайван байдал ноёрхох өдөр. Ажил дээр чинь таны санаа дэмжигдэж, хэзээ мөдгүй эхлэх тухай санал гарч ирнэ. Бага зэрэг хичээгээд үз, үр дүн нь гайхалтай байхыг од эрхэс сануулж байна. Намайг хар, над шиг бай гэдэг зарчмыг баримтал. Хайрттайгаа илүү цагийг өнгөрөө. Ингэснээрээ долоо хоногийн турш эерэг энергиэр цэнэглэгдэж эрч хүчийг олж авна.


Нум (11/22-12/21)    

Долоо хоногийн эхний энэ өдөр таны сэтгэлд бүрэн дүүрэн таалагдах болно. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд сайтар тунгаан бодсоны дараа ханцуй шамлан дайрах бололтой. Хойш тавьсан төслөө үргэлжлүүлэх урам зоригтой болсноор үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөж чадна. Шинэ санаа, оновчтой шийдлийг олж ажил хэрэгтээ хуучинсаг бус сэтгэлгээгээр хандана. Хамтарсан үйл ажиллагаанаас илүүтэйгээр ганцаарчилсан тоглолт хийвэл амжилт олж орлогоо нэмэгдүүлж чадна.


Матар (12/21-1/19)

Төр засгийн болон олон нийтийн байгууллагад хандан хэргээ шийдүүлэх, ажил хэргийн уулзалтыг зохион байгуулахад таатай өдөр. Зөн билиг болон бусдыг ятган сэнхрүүлэх чадвар өсөн нэмэгдэнэ. Өнгөрсөн долоо хоногт гүйцээж амжаагүй ажил хэрэг, төслийг хэрэгжүүлэх сайхан боломж гарахыг од гарагс амлаж байна. Өөдрөг үзэл, шаргуу зан тань эерэг үзүүлэлтүүдийг авчирна. Аливаа ажил хэргийг шийдэхдээ найз нөхөд, ивээн тэтгэгчид, ойр дотны хүмүүсийн тусламж дэмжлэгт тулгуурлан явуулбаас амжилтыг гарцаагүй олох болно.


Хумх (1/20-2/18)   

Дээд удирдлагаас банга хүртэж магадгүй. Мөн ойр дотны хүмүүстэйгээ харьцах харилцаанд хүндрэл үүсэх төлөвтэй. Та нийтэч зан, сэтгэл татам чадвараа ашиглан үүссэн асуудлыг эвээр шийдэхийг хичээх хэрэгтэй. Үдээс хойш биедээ анхаар, эрүүл мэндийн байдал муудаж магадгүй.


Загас (2/19-3/20)

Өнөөдөр таны ажил хэргийн идэвх нь амжилт гаргана, гэвч таны санхүүгийн байдалд өөрчлөлт үзүүлэхгүй. Мөнгө ирсэн шигээ амархан явна. Дээр байх хүмүүсийн дэмжлэг, зөн билиг нь мэргэжлийн үйл ажиллагаанд амжилт гаргах үндэс болохоос гадна амьдралын баяр баясгалантай чанар, өөдрөг үзэл нь таны нэр хүнд албан тушаалын байдалд сайнаар нөлөөлнө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш