logo
Саркозигийн нам Сенатын сонгуульд ялагдал хүлээлээ

Саркозигийн нам Сенатын сонгуульд ялагдал хүлээлээ

2011/09/30
Францын Ерөнхийлөгч Николас Саркозигийн удирддаг Консерватив нам Сенатын сонгуульд ялагдал хүлээж, зүүн жигүүрийн социалист нам олонхи болсон байна. Францын ерөнхийлөгчийн сонгууль болохоос долоохон сарын өмнө  Саркозигийн нам ялагдал хүлээсэн нь түүнд хүнд цохилт болж байгаа юм. Урьдчилсан дүнгээр зүүн жигүүрийнхэн 23 суудал нэмж авсан байна. Социалист намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдээд байгаа Мартине Аубри чамлахааргүй өөрчлөлтийг авчирна гэж итгэж байгаа юм байна. Тэрбээр, “Франц улс одоо л хоёр хөл дээрээ явдаг болох гэж байна. Эрх баригчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байсан хуулийн төслүүд батлагдах магадлалтай болж байна” гэлээ.
Харин Францын Спорт урлаг харицсан сайд Чантал Жоанна сэтгэл дундуур байгаагаа хэвлэлийнхэнд хэлжээ. Социалист намын ялалтыг дагаад орон нутгийн сонгуульд социалистууд мөн ялалт байгуулсан байна. Хэдийгээр зүүн жигүүрийнхэн Сенатын танхимд олонхи болсон ч Ерөнхийлөгч Николас Саркозигийн Засгийн газрын бодлогод нөлөөлөх боломжгүй юм. Учир нь Франц улсын Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг. Харин Социалистуудын ялалт 2012 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Саркозид хүндээр тусах магадлалтай өндөр болж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш