Цаг явсаар байна. Хэрэв АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг зөв тооцоолсон бол ашиглалтын хугацаа нь дууссан хиймэл дагуул өнөөдөр дэлхийн агаар мандалд орж ирэх юм байна. Титанаар хийсэн 6 тонн жинтэй хиймэл дагуул дэлхийн агаар мандалд орж ирээд шатаж олон хэсэг болон далайд унах ажээ. НАСА-гийн эрдэмтэд хиймэл дагуулыг 26 жижиг хэсэг болон задарна гэж тооцоолж байна. Ган, Титан зэрэг халуунд тэсвэртэй бат бөх металын хэсэг шатахгүй тэр чигээрээ далайд унана. Дэлхийд орж ирэх хиймэл дагуул хуурай газраас маш хол унах учир хүн амьтанд ямар нэг аюул байхгүй. Тэгээд ч дэлхийн ихэнх хэсэг ус байдаг гэж Харвардын Их Сургуулийн Сансрын физикч Жонатон Макдовел мөн баталж байна. 1970-аад онд 70 гаруй тонн жинтэй хиймэл дагуулын хэсэг ямар ч аюулгүй далайд унаж байсан энэ удаад дээд тал нь 6 тонн жинтэй хиймэл дагуул унах учир ямар ч аюулгүй гэж эрдэмтэд үзэж байна. 1979 онд сансрын лаборатори бүхий аварга том хиймэл дагуул дэлхийд унахдаа Австралийн баруун эргийг мөргөж байжээ. НАСА-гийн эрдэмтэд одоогийн хиймэл дагуулыг яг хаана буухыг хэлээгүй байна. Учир нь тойрог замд эргэж байгаа хиймэл дагуул минутанд хэдэн мянган км туулдаг тул хиймэл дагуул унах газрыг нарийвчлан тооцоолоход бэрх байгаа гэнэ. Хэрэв 6 тонн хиймэл дагуул аль нэг хотын дээр унах юм бол багагүй хохирол учруулна. Хиймэл дагуул агаар мандалд орж ирээд 70 гаруй км туулсны дараа хэдхэн минутанд газарт хүрэх аж. Учир нь агаар мандал туулав уу, үгүй юу дэлхийн татах хүч аливаа биетийг соронз мэт татдаг байна.
Shuum.mn
Shuum.mn