АНУ-ын Ерөнхийлөгчийн болон Конгрессийн сонгуулийн үеэр нэр дэвшигчид сонгогчидтойгоо халуун дотноор уулзаж мэндчилж гар барьдаг. Нэр дэвшигчид гэр бүлийн гишүүд, хувийн амьдралаа ил тод танилцуулж, нэг намын нэр дэвшигчдийн хооронд ширүүн өрсөлдөөнтэй, чөлөөтэй мэтгэлцээн болдог. Харин Хятадын хувьд шал өөр ертөнц юм. Улс төрчид болон нэр дэвшигчид айдас хүйдэстэйгээр бараг нууцаар шахуу интернетээр өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг танилцуулж, сонгуулийн сурталчилгаагаа хийдэг. Дундад улсын орон нутгийн сонгууль таван жилд нэг удаа ёс төдий болж, иргэд орон нутгийн эрх барих байгууллагын төлөөллөө сонгодог. Үнэн хэрэгтээ Хятадын жинхэнэ эрх барих дээд байгууллагын гишүүдийг Коммунист намын удирдлагууд л сонгодог. Дундад улсын эрх барих дээд байгууллага гишүүний төлөө Ли Ченпен бие даан өрсөлджээ. Ли Хятадын олон нийтийн Вейбо буюу дэлхийн “Твиттер”-ийн хувилбар вебсайтаар сонгуулийн сурталчилгаагаа явуулжээ. Ли мөрийн хөтөлбөрөө гаргаж, хийх ажлуудаа интернетэд байрлуулснаар гурван сая гаруй дэмжигчтэй болжээ.
Хятадын дунд шатны албан тушаалтнуудыг мөн Коммунист намын томчуул сонгодог. Бие дааж нэр дэвших нь хуулиар хориотой гэж саяхан намын дээд албан тушаалтнууд мэдэгдсэн. Бие даагчид ихэвчлэн баривчлагдах, ажлаасаа халагдах зэрэг дарамт шахалтанд ордог байна. Мөн эрх баригчид бие даагчдыг гадаадын сурвалжлагтай уулзаж ярилцлага өгөхийг хориглодог. Өнгөрсөн жил ардчиллын төлөө тэмцэгч Лю Шибао Нобелийн шагнал хүртсэн ч одоог болтол гардаж авч чадаагүй байгаа. Авьяаслаг уран бүтээлч Ай Вей Вей ардчиллын төлөө тэмцсэнээсээ болж баривчлагдаж тэрс үзэлтнээрээ цоллуулсан. Улс орноо хөгжүүлье гэсэн олон мянган хуульч, улс төрч, идэвхтнүүд сонгуульд өрсөлдөх боломжгүй байдаг ажээ. Ли Ченпен бие дааж нэр дэвших нь эрсдэлтэй гэдгийг мэддэг ч 1.3 тэрбум хүн бүгдээрээ энэ улсын хувьцаа эзэмшигч байж, нийгмийн баялагийг шударга хуваах ёстой гэж үздэг байна. Дундад улсын эрх барих дээд байгууллагад нэг бие даагч сонгогдоход л том дэвшил гарна гэж Ли Ченпен ярьсан байна.
Shuum.mn