logo
Улаанбаатарт 23 хэм дулаан

Улаанбаатарт 23 хэм дулаан

2015/05/20

Малчидад зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын өдөрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихэснэ.

2015 оны тавдугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи төв болон зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны тавдугаар сарын 21-нээс тавдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 23-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, төвийн ихэнх нутгаар бороо орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш