logo
“200 мянган захидал” аяныг эхлүүллээ

“200 мянган захидал” аяныг эхлүүллээ

2011/09/30
Нийгэм дэх шударга бус байдлыг өөрчилж, иргэний засаглал тогтоох нь хүн бүрийн заавал биелүүлэх үүрэг, үүрэх ачаа болоод байгаа энэ үед ИЗ-НН-аас “200 мянган захидал” аянг орон даяар өрнүүлж, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 331 сум, сууринд оршин суугаа нийт иргэдэд илгээж  эхэлжээ.
Энэхүү аяныг эхлүүлж байгаатай холбогдуулан өчигдөр Төрийн Ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.  Тус  хуралд ИЗ-НН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, тус намын тэргүүн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, дэд дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, ИЗ-НН-ын ЕНБ-ийн дарга Г.Ганхүү нар оролцож уг аяны талаар болон намын бүртгэлтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.
“200 мянган захидал” аян нь ИЗ-НН олон нийтэд өөрсдийнхөө үзэл санааг хүргэхээр төлөвлөн  хийж буй ажлынх нь нэг хэсэг гэнэ. Тус аяны  зорилго нь иргэдийн санаа бодлыг сонсох, олон нийтийн үзэл бодлыг нэгтгэн ИЗ-НН-ын бодлогод тусгахад орших аж.
200 мянган захидлын  хариуг  шуудангаар болон намын цахим шуудангийн хаягаар хүлээж авах бөгөөд иргэдийн ирүүлсэн саналыг нэгтгэн ИЗ-НН-ын мөрийн хөтөлбөрт тусгах юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш