logo
Пентагон руу халдахаар зэхэж байсан Америк эрийг баривчиллаа

Пентагон руу халдахаар зэхэж байсан Америк эрийг баривчиллаа

2011/09/30
Тэсрэх бөмбөг бүхий алсын удирдлагатай онгоц ашиглан Пентагон болон Вашингтон дахь Засгийн газрын ордон руу халдахаар төлөвлөж байсан 26 настай эрийг цагдаа нар баривчилсан байна. Америкийн иргэн Резван Фердаусыг гадны оронд үүрэг гүйцэтгэж байгаа Америк цэргүүдийн эсрэг халдлага үйлдэхэд Аль-Кайда бүлэгт тусалсан хэмээн буруутгажээ.
Нортистерн их сургуулийн физикийн төгсөх ангийн оюутан Фердаус тусгай гар утас ашиглан бөмбөгийг дэлбэлэхээр төлөвлөсөн байжээ. Холбооны мөрдөх товчооныхон нууц мөрдлөг явуулж, өчигдөр түүнийг Бостон хотоос баривчилсан байна. Америкийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр тэсрэх төхөөрөмжийг ХМТ-ны нууц ажилтнууд хянаж байсан учраас олон нийтэд ямар нэг аюул учруулахааргүй байжээ.
Фердаус буруутай нь нотлогдвол гадны террорист байгууллагад тусалж, зэвсэг нийлүүлсэн хэргээр шоронд 15 хүртэл жил суух ял, эсвэл улсынхаа аюулгүй байдлын эсрэг халдлага үйлдэхээр төлөвлөсөн хэргээр 20 жил шоронд суух ял сонсож магадгүй аж.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш