logo
2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэлүүлж эхэллээ

2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэлүүлж эхэллээ

2015/05/22

Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой Монгол улсын Төсвийн тухай хууль, Сангийн сайдын тушаалууд, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн журам зэрэг холбогдох баримт бичгүүдэд заасны дагуу нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 2016 оны дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөх ажлын талаар иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлэн хэлэлцүүлэх Хороодын Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж эхэллээ.

Тус хуралдаануудад тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ оролцож улс, нийслэл, дүүргийн төсөв болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013, 2014 онд дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон 2015 онд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээлийг иргэдэд танилцуулж байгаа юм.

Иргэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороондоо хэрэгжүүлэх нэн түрүүнд шаардлагатай ажлыг санал нэгтэйгаар эрэмбэлж, 2013, 2014, 2015 оны байдлаар дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламж, сургууль цэцэрлэг, салбар бүрийг анхаарч хийж хэрэгжүүлсэн ажилд талархаж, цаашдын ажилд амжилт хүслээ. Иргэдийн саналыг эрэмбэлүүлэх хэлэлцүүлэг энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш