logo
Үндэсний хувцасаараа гоёсон үдэлтийн “party”

Үндэсний хувцасаараа гоёсон үдэлтийн “party”

2015/05/22

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн үдэлтийн хүлээн авалт үнэхээр сүрлэг гайхалтай боллоо. Учир нь энд цугласан азийн 23 улсын төлөөлөл болсон залуучууд өөрсдийн үндэсний хувцасаараа гангарч улсынхаа соёл, уламжлалыг харилцан түгээж танилцуулж байсан юм. Солонгос охидууд  Кимонотойгоо бүжиглэж , Кувейт залуус модель болон зогсож охидууд нэг нэгээрээ ээлжлэн зураг авахуулж, ОХУ–ын төлөөлөгч нар маань орос дуун дээр үндэсний бүжгээ бүжиглэж, Хятад залуус  яриа өрнүүлж, Өвөрмонгол залуус бүжгийн тойргыг голлож, Филлипиний эмч Сол дугуй сүрлэн малгай өмсөн тайзыг ёстой л нэг эзэгнэж байлаа.

Залуучууд үнэхээр эрч хүчтэй, цог золбоотой, боловсрол өндөртэй, харилцааны өндөр соёлтой, харилцан нэгдэж хамтарч ажиллах урам зориг дүүрэн байсан нь Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн үдэлтийн хүлээн авалтаас харагдаж байлаа. Өөрийн орны агуу түүхийг харилцан ярилцаж аль талаараа бид хамтарч ажиллаж болох уу гэсэн тэр гарцыг нээж, нэг зорилгын дор нэгдэж, бүтээхийг нэгэндээ уриалж, залуучууд бид хойчийн ирээдүй, залуучууд биднээс эх орны, тив дэлхийн хөгжил хамаарна тиймээс өнөөдрөөс бидний үе ирлээ гэдгийг тунхагласан “Улаанбаатарын тунхаг”-танилцуулж юм.

Арга хэмжээний хамгийн том дурсгал бол мэдээж авхуулсан зураг нь түүх болон үлддэг, авсан бэлэг нь оролцож байсан арга хэмжээнүүдийн баталгаа болж гэрийн хойморт сүндэрлэж байдаг. Улс орны залуус маань өөрийн орны үндэсний бэлэгийг нэг нэгэндээ гардуулж байсан бөгөөд арга хэмжээний хамгийн том бэлэгийг мэдээж зохион байгуулагч орны тал болох Монголын Залуучуудын Холбооноос төлөөлөгч бүрт бэлдсэн “Медилон” байсан юм. Дуу хуур, хөгжим бүжиг, харилцан яриа, инээд хөөр, баяр баясал, мөн 2 өдрийн арга хэмжээнд оролцсон үйл ажиллагаагаа дүгнэсэн дүгнэлтээр үлдэлтийн хүлээн авалт өндөрлөлөө.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд

Дээш