Эрүүл мэнд, спортын яамны харъяа Шуурхай удирдлагын төвд “Монгол улс дахь дархлаажуулалтын түүхэн хөгжлийн баримт” номын нээлт боллоо.
Энэхүү номыг АУ-ны доктор, Монгол Улсын тархвар судлалын зөвлөх эмч, клиникийн профессор, Н.Дондог, Монгол Улсын тархвар судлалын зөвлөх эмч, клиникийн профессор АУ-ны магистр С.Наряд нар эмхэтгэн боловсруулж, Академич, АШУ-ны доктор П.Нямдаваа, НЭМ-ийн магистр С.Төгсдэлгэр, АУ-ны магистр Д.Нарангэрэл нар хянан тохиолдуулжээ.
Уг ном нь 4 бүлэг дархлаажуулалтын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, вакцинжуулалтын 10 хоногийн тухай, дархлаажуулалтын салбар дахь олон улсын хамтын ажиллагаа сэдэвт 4 бүлэг, 13 хавсралт бүхий 1042 хуудас, 86.83 хэвлэлийн хуудастай ном аж. Энэхүү бүтээл нь нь улсын хэмжээнд дархлаажуулалтын чиглэлээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн ширээний ном болох нь дамжиггүй.
Уг номын нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа оролцож, Монгол Улсын дархлаажуулалтын түүхийг бичиж, өнгөрсөн, одоо, ирээдүйг холбох номыг бүтээсэн зохиогч нар, хянан тохиолдуулагчдад талархал илэрхийлж, баяр хүргэлээ.
Эх сурвалж: www.emneleg.mn