logo
Хилс хэрэгт өөрийн биеэр хэлмэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүллээ

Хилс хэрэгт өөрийн биеэр хэлмэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүллээ

2015/05/29
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын дарга Б.Ган-Эрдэнэ улс төрийн улс төрийн хилс хэрэгт өөрийн биеэр хэлмэгдэж цагаатгагдсан амьд сэрүүн байгаа 9 иргэнд хүндэтгэл үзүүллээ.

Хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан иргэд өөр хоорондоо болон ИТХ-ын даргатай хэлмэгдэлтийн он жилүүдэд тохиолдож байсан үйл явдлуудын талаар сэтгэгдлээ хуваалцаж, төр засгаас тэднийг дэмжиж тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж цаашдын ажилд амжилт хүсэж байгаагаа илэрхийллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш