logo

"Зуух хөгжлийн төв" ашиглалтад орлоо

2015/06/02

Улаанбаатар-Цэвэр Агаар төслийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдлын голлох эх үүсвэрийн нэг болох гэр хорооллын айл өрхийг утаа бага ялгаруулдаг халаалтын үйлчилгээтэй болгох зорилгоор зуухны туршилт судалгааны дүнд бүрэн шаталттай зуухыг тогтмол шинэчлэн сайжруулан ЦЭВЭР ЗУУХ-ны загвар хийцийг боловсронгуй болгох ажлыг төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Улаанбаатар-Цэвэр Агаар төслөөс Зуух Хөгжлийн Төвийг байгуулж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. Тус төвийн нээлтэд  нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ оролцлоо. Зуух Хөгжлийн Төв нь ашиглалтад орсноор нийслэлийн гэр хорооллын халаалтын хэрэгсэл болох гэрийн зуухны судалгаа туршилтын үр дүнд тогтмол шинэчлэн сайжруулах, зуух үйлдвэрлэгчдэд зуух болон бүтээгдэхүүнээ турших, боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх сургалт судалгааны анхны төв болж байгаагаараа онцлог юм гэж Улаанбаатар Цэвэр агаар төслөөс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш