logo
Захиргааны байрнаас татгалзан хүүхдийн цэцэрлэг болгов

Захиргааны байрнаас татгалзан хүүхдийн цэцэрлэг болгов

2015/06/02

Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон олон улсын билетийн касс, олон улсын тээвэр зуучлалын төвийн байраа суллан 450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулах шийдвэрийг 2015 оны зургаадугаар сарын 1-ний энэ өдөр гаргажээ. Захиргааны нэг байрыг суллан цэцэрлэг болгох зардлыг төмөр зам 100% гаргах бөгөөд улсын цэцэрлэг байх уу? төмөр замын цэцэрлэг байх уу? гэдгийг БСШУЯ шийдвэрлэх юм байна. БГД-т сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 13.000 гаруй хүүхэд бий. Үүний 450 нь 2015 оны есдүгээр сарын 1-ээс айх аюулгүй болж байна.

Эх сурвалж : zone.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш