Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 18. Сугар гараг. Суулга одтой, 1 цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эсрэг тэсрэг өдөр. Хэт их ажлын ачаалал танд дарамт мэт санагдана. Гэнэт ирсэн мэдээнээс болоод та өөрийн алхам үйлдлээ хөндлөнгийн хүний нүдээр харахыг оролдож магадгүй. Мөн та мэргэжлийн ажлын чиг хандлагаа өөрчилж ч болзошгүй. Эмэгтэй энэ ордныхон сонирхолтой учрал тохиож зугаатай байх бололтой. Энэ ордны эрчүүд ганцаар үдшийг өнгөрөөх бололтой.
Үхэр (4/20-5/20)
Эрүүл мэндээ бодох өдөр. Биеийн гэрлэн бүрхүүл, зорьсон зорилгодоо хүрэх чадвар, хувийн дур булаам байдал өсөн нэмэгдэнэ. Хайр сэтгэл бас эргэн тойрныхонд гомдох гомдол нь таныг мэдрэлийн ядаргаа, сэтгэл хөдлөлөө хяналтгүйгээр гаргахад хүргэнэ. Олон хүн цугларсан газраас зайлсхийж, олон нийтийн газар очихгүй байх нь зүйтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Шинэ ажлыг эхлэх, суралцах, хамтран зүтгэгчтэй харьцахад таатай бус өдөр. Бодит байдалд үнэн зөвөөр эрүүл ухаанаар дүгнэлт хийх шаардлагатай. Магадгүй, та хуримтлал болон мөнгөнийхөө зарим хэсгийг алдах, аль эсвэл орж ирэх байсан ашиг орлогоо авч чадахгүйд хүрнэ. Сэтгэлийн хөдөлгөөнөө хянахыг од гаригс сануулж байна. Гараг эрхэсийн байрлал таатай бус байгаа учир маргаан, тэмцэл гарч болзошгүй. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаар.
Мэлхий (6/22-7/22)
Эрүүл мэндийн байдал тогтворгүй байна. Найр наадам болон шуугиан ихтэй цайллага нийллэг, баар цэнгээний газрыг холуур тойр гэж одод сэрэмжлүүлж байна. Өнөөдөр мэргэ төлөг тавихад сайн. Түүнчлэн бие махбодийн хүслээ гүйцэлдүүлэхэд таатай. Таны зүүд зөнтэй байх бөгөөд яг долоо хоногийн дараа биелэх нягууртай.
Арслан (7/23-8/22)
Эерэг өдөр. Ямар нэгэн төвөгтэй асуудлаа шийдэхэд авьяас чадвараа ашиглавал тохиромжтой өдөр. Нөлөө бүхий хүмүүсээс эмээж, өөрийн санаа бодлоос татгалзаж болохгүй. Шүүх ажиллагаа, гэрлэлт, гэрээ зэрэгт тохиромжтой. Шинэ төлөвлөгөөнүүд танаас идэвхтэй, ажил хэргийн холбоо тогтоох, зарим танилуудаасаа холбоогоо таслахыг шаардана. Санхүүгийн ажиллагаанд амжилт ирнэ. Өөрийнхөө ур чадварыг өндрөөр үнэлэх нь тийм ч муу зүйл биш ч гэсэн бүх хүмүүст авьяас чадвар тэгш заяадаггүй гэдгийг сана.
Охин (8/23-9/22)
Ачаалалтай, тогтвортой байдлыг тань шалгасан эсрэг тэсрэг өдөр. Гэр орны жижиг сажиг асуудал нилээд их байх бөгөөд та өдрийг асар их тэвчээр гаргаж өнгөрөөнө. Хувийн амьдралд тань зөрчилдөөнтэй нөхцөл байдал эсвэл таагүй харьцаа бий болж магадгүй. Сэтгэл санаагаар унах таагүй зүүд зүүдлэх эсвэл толгой өвдөх магадлалтай байна. Өдрийн хоёрдугаар хагаст элдвийг бодолгүй аль болох ганцаараа сайхан амрахыг хичээ.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр эртхэн унтаж амрахыг зөвлөж байна. Ажил хэрэгч бизнесменүүдэд амжилт бүхий өдөр. Амжилт өөрөө тэдний гарт урсаж ирнэ. Гол нь өөрийнхөө боломжийг бүү алд. Гэвч одод өнөөдөр эрүүл мэндийн ноцтой асуудлууд гарч болохыг анхааруулж байна. Мэргэжлийн эмчид хандахад хүрч болох юм. Биеэ муудахыг мэдэрвэл, эмчид хандахаа хойшлуулж болохгүйг анхааруулж байна. Өвчин нь өөрөө эдгэнэ гэж бодсоны ч хэрэггүй. Асуудлыг хойш нь тавьж архагшуулах нь эрсдэлтэй. Үр дагавар нь тааварлашгүй байж мэднэ.
Хилэнц (10/23-11/21)
Тун тааламжгүй өдөр. Өрсөлдөгчдийн тань явуулгаас болоод таны төлөвлөж байсан зарим ажил бүтэхгүй байх магадлалтай. Эсвэл эл байдлаас болоод удаан хугацааны туршид төдийлөн үр дүнд хүрэхгүй байх магадлалтайг од эрхэс сануулж байна. Өнөөдөр та төлөвлөөгүй ажлаасаа болон хэнэггүй зангаасаа болоод санхүүгийн алдагдал хүлээх болно. Иймд хэрэггүй зардал бүү гарга.
Нум (11/22-12/21)
Сэтгэл санаа дээшилж сайжрах өдөр. Харилцаа холбоо эргэн сэргэж хэвийн байдалдаа орно. Зөн билэг, мэдрэмждээ итгэн ажил хэргээ урагшлуулаарай. Хэт түрэмгий байж өөрийн дураар загнах нь зөвхөн уур хилэнг хөдөлгөн урам хугарахаас өөр үр дүнг авчрахгүй. Таны дэргэд байгаа хүмүүст хайр халамж дэмжлэг хэрэгтэй байгааг бүү мартаарай. Үйл явдлыг сайн тал руу эргүүлж шинэ танил, түнш, ивээн тэтгэгчдийг ажил үйлсдээ татан оролцуулж чадна.
Матар (12/22-1/19)
Арилжаа наймаа, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хувьд таатай өдөр. Худалдаа наймаа, гэрээ хэлэлцээрүүд хүсэж байсан хэмжээнд ашиг орлогыг авчрах бололтой. Эрсдэлтэй, аз туршсан салбаруудад ч гэсэн амжилт ололтыг олох магадлал өндөр байна. Мэргэжлийн ажилдаа гялалзсан амжилтыг гаргаж, албан тушаал, цалин нэмэгдэх болно. Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэй харилцах харилцаа таатай байна. Ялангуяа эсрэг хүйсний хүнтэй харилцах харьцаа таатай байх ба та тэдний сэтгэл зүрхийг байлдан дагуулж чадна.
Хумх (1/20-2/18)
Эрч хүч оргилсон сайн өдөр. Мэргэжлийн салбарт сайхан боломж таны өмнө нээгдэнэ. Албан тушаал дэвших. уран бүтээл туурвих, өөрийгөө илэрхийлэх боломжийг бүү алд. Та өөдрөг үзэл, эелдэг зан, өөртөө итгэх итгэл, нийтийн хэм хэмжээ, нормыг чанд хатуу мөрддөгөөрөө бусдаас эрс ялгардаг. Хайр сэтгэл, амрагийн адал явдалд таатай сайхан өдөр.
Загас (2/19-3/20)
Таны оюуны чадамж дээд цэгтээ байгаа боловч тогтморгүй зан ааш таныг сэтгэл зүйн хувьд нилээн хүнд байдалд оруулах болно. Ямар нэг зүйлд оролцохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд таагүй байх өдөр. Магадгүй, ялимгүй бага зэргээр бие тавгүйрхэж, ханиад томуу хүрэх бололтой. Өдрийн хоёрдугаар хагасыг гэртээ байж, өнгөрүүлээрэй. Эмчлүүлж сувилуулах, эрүүлжүүлэх арга хэмжээг авах, бариа засал хийлгэхийг зөвлөж байна. Хоол ундандаа болгоомжтой хандаж, зүй зохистой хооллоорой.