logo
Залуучууд зуны амралтаараа цагийн ажил хийх сонирхолтой байна

Залуучууд зуны амралтаараа цагийн ажил хийх сонирхолтой байна

2015/06/05

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдлийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажил хайгч хэн бүхний өмнө нээлттэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Оюутан залуусын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор цагийн болон байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр үйлчлүүлэх оюутан залуусын цуваа тасрахгүй байна. Өчигдөр гэхэд нээлттэй байнгын ажлын байр 300 гаруй, нээлттэй цагийн ажлын байр 60 орчим зарлагдаж, 100 гаруй ажил хайгч ажлын байранд шууд зуучлагджээ. Нээлттэй ажлын байр өмнөх оны мөн үеийнхээс 30 орчим хувиар буурсан байна. Ажил хайж буй залуусын 80 хувь нь бүтээн байгуулалтын салбар болон үйлчилгээний салбарыг ихээр сонирхож байгаа гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш