logo
МЗХ Байнгын хороодын анхдугаар хурлаа зарлалаа

МЗХ Байнгын хороодын анхдугаар хурлаа зарлалаа

2015/06/05

Монголын Залуучуудын Холбоо нь 12 жил завсарласан V Их хурлаа өнгөрөгч гуравдугаар сарын 28 –ны өдөр хуралдуулж үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, удирдах хороотой байх нь зүйтэй гэж үзсэн билээ. Тиймдээ ч 2015. оны дөрөвдүгээр сарын .28-нд  Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурлыг зарлаж олон олон асуудлыг хэлэлцэж баталсан. Уг хурлаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, ҮЗЗ-ийн үйл ажиллагааны журмаа хэлэлцэж, Дэд ерөнхийлөгчдөө батламжилж, Байнгын хороо тус бүр дээр тогтоол гаргасан бөгөөд МЗХ-ны удирдах хороо нь Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид, Хариуцлагын хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нараас бүрдэхээр болж бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн билээ. 

 Мөн тус хуралдаанаар залуучуудын өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах 16 байнгын хороог байгуулж ажиллахаар тогтоол баталсан. Тодруулбал, Байгаль орчны хороо, Бизнесийн хороо, Боловсролын хороо, Гадаад харилцааны хороо, Гэр бүлийн хороо, Инновацийн хороо, Спортын хороо, Соёлын хороо, Орон сууцны хороо, Хууль эрхзүйн хороо, Хөдөлмөрийн хороо, Хүнсний хороо, Хүмүүнлэгийн хороо, Хүүхдийн хороо, Эрх чөлөөний хороо, Эрүүл мэндийн хороо гэсэн 16 хороог байгуулахаар шийдвэрлэж, ҮЗЗ-ийн 339 гишүүн дээрх хороодод хуваагдан ажиллахаар болсон юм.

Тэгвэл энэ сарын 08-аас эхлэн 6 дугаар сарыг дуустал дээрх байнгын хороодын анхдугаар хурлыг хуралдуулахаар болоод байна.  Эхний удаад Хөдөлмөр эрхлэлтийн Байнгын хорооны хурал зарлагдсан бөгөөд 2015 оны зургаадугаар сарын 08 өдрийн 17 цагаас МЗХ-ны төв байранд болно. Тиймээс Хөдөлмөр Эрхлэлтийн байнгын хороонд орж ажиллах хүсэлтэй залуус та бүхнийг урьж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш