Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 8. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 21. Сумъяа гараг. Тооно одтой, 7 улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ долоо хоногийн эхлэл нь мэргэжлийн хүрээнд, уран бүтээлд өөрийгөө илэрхийлэх өргөн боломжийг олгоно. Таны тэнцвэртэй байдал, нөхөрсөг зан, нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээг мөрдөх чадвар ба зовлонг хуваалцах байдал нь бусдаас илүү байна. Ямарч ажлыг зоригтой эхэл, учир нь та бүх зүйлд амжилт гаргаж чадна. Өөрийн үйл ажиллагаанд холбоотнуудынхаа тусламжийг авах хэрэгтэй. Ажлаа нягт нямбай зохион байгуулах нь өндөр амжилт авчирна.
Үхэр (4/20-5/20)
Таатай өдөр. Өнөөдөр та цоо шинэ нөхцөл байдал, ажил хэрэгтэй тулгарч магадгүй. Гэвч таны мэдрэмж, зөн билиг дээд зэргээр ажиллаж байгаа учир энэ бүхнийг түвэггүйхэн зохицуулж амжих юм байна. Сэтгэн бодох чадвар, зөн билиг, мэдрэмж, хийж буй үйлдэл тань хурц, тод нийцтэйгээр илрэх ба урлагийн болон ажил хэргийн бас хувийн амьдралдаа амжилт олж чадна.
Хамтатгах (5/21-6/21)
Болгоомжтой байх өдөр. Санхүүгийн алдагдалтай байх тул арилжаа наймаанд идэвх бүү гарга. Төр, олон нийтийн байгууллага, удирдлагад яарч тэвдэн хандах нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Ажил дээрээ бичиг баримттай харьцахдаа болгоомжтои бай. Үдээс хойш эргэн тойрны хүмүүс, жишээ нь ажлын хамтрагч эсвэл хөрш айлын хүмүүстэй үл ойлголцох бололтой.
Мэлхий (6/22-7/22)
Таатай өдөр. Хэрвээ, өнөөдөр танд томоохон гэрээ хэлцэл хийхийг санал болговол зөвшөөрөх хэрэгтэй. Шийдвэр гаргах үйл явц удааширсан ч энэхүү гэрээ нь танд ихээхэн ашиг орлогыг авчирах болно. Гэвч таны амжилт ололт ойрын болон холын хүрээлэгчдээс хамаарах болохыг онцгойлон анхаар. Аливаа ажил төрөлд стандарт бусаар хандах нь ямар ч ажил төрлөөс илүүтэй, амжилт олох үндэс болох магадлалтай. Хувийн амьдралд олсон амжилт тань эргэлзээтэй хуурамч байх бололтой. Найз нөхөд танд амжилтыг авчирна.
Арслан (7/23-8/22)
Эрч хүчтэй байх өдөр. Дэмжих хүнгүй тул албан тушаал ахих явц их хүч цаг гаргана. Шинэ хүмүүстэй танилц. Шинэ сонирхолтой бол ирээдүйгээ өөдрөгөөр хар. Шийдэмгий бус байдал, итгэлгүй мэдээлэл, эсвэл таны байгаа байдал нь дараагийн өдрүүдийн амжилтгүй байдлын шалтгаан болно. Төлөвлөсөн ажлаа өөрчлөхөд хүргэхүйц гэнэтийн мэдээ сонсох, санаандгүй учрал тохиолдох болно. Магадгүй өнөөдөр танд шинэ албан тушаалын санал санал болгоно эсвэл та нэмэлт орлого олох болмжтой болно. Өнөөдөр тоглох хэрэггүй. Зөн билэгтээ итгэ, таны эрүүл сэтгэлгээ хангалтгүй байна.
Охин (8/23-9/22)
Магадгүй, таны бүх ажил хэрэг маш сайн бүтэлтэй байх бололтой. Энэ мөчид та гол асуудал дээрээ төвлөрч аливаа юмсын мөн чанарт нэвтрэн орж бодож санасан зүйлээ амьдралд тусгалаа олоход хүчин зүтгэх хэрэгтэй. Шинэчлэн сэргээх болон эд юмсыг харах эрүүл саруул ухаан, зөв тооцооллыг та өөртөө нэгтгэж зангидаж чадна. Үүний үр дүнд материаллаг байдлаа бэхжүүлж амжилт, ашиг орлогыг олох магадлал маш өндөр байх болно. Энэ бүхний амжилттай байх эсэх нь зөвхөн танаас шалтгаалах тул өөр хэн нэгний тусламж дэмжлэгт найдхын хэрэггүй.
Жинлүүр (9/23-10/22)
Хар хүчтэй тэмцэх, энергиэ төвлөрүүлэх өдөр. Өөрийн сонирхлоо хамгаалах, дайсныхаа башир аргыг давах арга чарга хайна. Ихэнх хүмүүс өдөржин тавгүйтэнэ. Энэ өдөр та эргэлзэн мөн өөрийн амьдралаа үнэлж дүгнэнэ. Сулбагар байдал тань хууч өвчнийг тань хөдөлгөнө. Тиймээс энэ өдөр биеэ энхрийлүүштэй байж, эмнэлэг сувилгаа эсвэл массаж хийлгээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Зохион байгуулалт болон хүлээн авалтанд таатай өдөр. Амин хувийн асуудлаа шийдвэрлэх өдөр. Даргынхаа өмнө даруу төлөв бай. Одоогийн байдлаар түүний хүссэн зүйлийг нь хийх хэрэгтэй. Материаллаг байдал танаас зөвхөн хамаарна хэн нэгний тусламжийг бүү хүлээгээрэй. Мөн түүнчлэн таны эрүүл мэнд ч таны гарт байна. Эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зөв хооллолт, бүрэн амралт, гэх мэт зүйлс олон өвчнөөс салгах болно.
Нум (11/22-12/21)
Энэ өдөр та ашигтай мэт санагдаж болох ажил хэргийн санал хүсэлтийг хүлээн авах болно. Гэвч үүнийг сайтар бодож тунгаалгүйгээр шууд хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Учир нь эцсийн үр дүн нь таны санаж бодож байснаас хамаагүй зөрүүтэй, ашиггүй байх магадлал өндөр байна. Ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцааг муутгаж болзошгүй. Иймд анхаарал, тэвчээртэй байж тэдний хүсэл зориг, санаа бодлыг хүлээцтэй сонсож өөрийн үзэл бодлыг шууд тулган хүлээлгэхийг оролдохгүй байх нь хамгаас чухал.
Матар (12/22-1/19)
Хувь тавилан ахиад л таныг сорих гэж байна. Өнөөдөр шийдвэрлэх боломжгүй тийм асуудалтай тулгарна. Эсвэл хойшлуулсан ажил тань гэнэт саад үүсгэж мөн санхүүгийн зарлага ихсэнэ. Зөрчилдөөнтэй хосууд нэг тийш болж магадгүй байна. Түргэн зангаасаа болж, мөн сэтгэлийн хөдөлгөөнөө бариагүйгээс хайртай хүн, эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөх магадлалтай. Үүнээс болоод биеийн байдал тавгүйтэж ч болзошгүй.
Хумх (1/20-2/18)
Өдрийн эхний хагас нэн таатай, дээд хүч таныг ивээлдээ авна. Гэхдээ амьдралын эрч хүч доод түвшинд ирээд байгаа тул ажил төрөлд нөлөөлөх бололтой. Харин та эрүүл саруул ухаан, аюулыг мэдрэх өндөр чадварын ачаар бодит орчноо зөв дүгнэн ямар ч байдлаас гарч чадна. Өнөөдөр өөрийг тань хорлохыг хүсдэг муу санаатнуудыг олны өмнө ил гаргаж ирэх магадлалтай.
Загас (2/19-3/20)