Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар жуулчин тээврийн том, дунд оврын автобуснууд Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцохоор болж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хамгийн их байдаг төв талбай, Зайсан толгой, Гандантэгчинлэн хийдийн орчмын авто зогсоолд зогсох эрхтэй болсон билээ. Энэхүрээнд уг эрхийг баталгажуулсан наалтыг стандартын шаардлага хангасан зөвшөөрөлтэй автобусуудад нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээллийн төвөөс шууд олгож байгаа юм. Одоогоор уг наалтыг 111 автобусанд олгоод байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.