Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.13/ “Эко Пак Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөнхийн үсэг групп нь Монгол Улсын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах, эх орондоо баялгыг бүтээх зорилгын хүрээнд хайрцаг сав баглаа боодлын зах зээлд экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслөөр 2014 оны 10 сард Монгол Улсын Засгийн газрын Чингис бондын 6.2 тэрбум зээлийг авч хайрцаг сав баглаа боодлын чиглэлийн Эко Пак Монгол ХХК үйлдвэрийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлж, хаягдал цаас дахин боловсруулах боломжтой анхны үйлдвэрийг байгуулан, туршилтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлээд байгаа аж. Мөн Эко Пак Монгол ХХК нь үйлдвэрийн дамжлага, хүчин чадлыг бүрэн автоматжуулснаар хоногт үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо, нэр төрлийг нэмэгдүүлсэн бөгөөд төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш нийтдээ 30 гаруй нэр төрлийн 4,522,000 ширхэг бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, 90 хүнийг ажлын байраар хангаж ажилласан байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Чингис бондын зээл нь Монгол дахь үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих, гадагшаа урсах мөнгөн урсгалыг багасгах, импортын бүтээгдэхүүний орлох бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх олон талын ач холбогдол, үр ашгийг үзүүлж байгааг “Эко Пак Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбат онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга болон дагалдан яваа хүмүүс хайрцаг сав баглаа боодлын болон хэвлэх үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Д.Арвин болон албаны бусад хүмүүс байлцлаа.