Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.