logo
Орон сууцны хороолол дунд борооны усны инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэнэ

Орон сууцны хороолол дунд борооны усны инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэнэ

2015/06/18

Нийслэлийн Засаг дарга “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/510 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 1,3,4,5,6,14,17,18 дугаар хорооны орон сууцны хорооллын дунд хийхээр төлөвлөсөн борооны усны инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлын трасст 28897 м2 газрыг нийслэлийн Авто замын газарт инженерийн шугам сүлжээний зориулалтаар  15 жилийн хугацаатай эзэмшүүллээ.

Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, замын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Авто замын газарт тус тус үүрэг болгов.

Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх авто зам, замын байгууламжийн ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш